Ерөнхийлөгч шинэчлэл хийхийг санаачлах эрхтэй ч шийдвэрийг ард түмэн гаргана
2018-10-02

Намрын чуулганы нээлт дээр Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд нарын хэлсэн үг олны анхаарлыг татаж, чихийг сортойлгон,  ам өрсөн ярих бас нэг сэдвийг нийгэмд шидлээ.

 

Энэ намрын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэн батлах эсэхээ шийднэ. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь тусгай дэгээр хэлэлцэгддэг. Хэрвээ эцэг хуулийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ гэвэл УИХ бусад асуудлуудаа хойш тавьж, зөвхөн Үндсэн хуулийн төсөл дээр ажиллах заалттай.    Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш 27 жилийн хугацаанд үүргээ гүйцэтгэж ирсэн, цаашид ч гүйцэтгэх авч, цаг үеийн шаардлагаар нэмэлт өөрчлөлт оруулах цаг нь болсныг олон нийт хүлээн зөвшөөрдөг. Ингэхдээ өөрчлөлт оруулах эсэхээ эхлээд  Ард түмний санал асуулгаар шийдвэрлэнэ.  УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн хүрээнд хэлэлцэгдэж байгаа төслөөр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж, сонгодог парламентын загварыг төлөвшүүлэхэд илүүтэй чиглэсэн төсөл яригдаж байгаа юм. Харин эцэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудалд төрийн хоёр өндөрлөг эсрэг тэсрэг байр суурь илэрхийллээ, намрын чуулганы нээлт дээр. УИХ-ын дарга М.Энхболд намрын чуулганы нээж хэлсэн үгэндээ    “ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай эсэх, шаардлагатай бол ямар чиглэлээр оруулах вэ гэдгийг 2 жилийн хугацаанд судалж, эрдэмтэн мэргэд, ард иргэдтэйгээ зөвлөлдсөн. Орон даяар хэлэлцүүлэг явуулж, иргэдийнхээ саналыг авснаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл бэлэн болсон. Одоо хуулийн дагуу холбогдох байгууллагуудаас санал авч байна.  Өнөөгийн нийгэм, улс төрийн тогтолцоонд тохиож буй саад бэрхшээл, хөгжлийн бодлого, хариуцлагатай, шударга засаглалыг төлөвшүүлэх зорилтыг хангахын тулд Үндсэн хуульд өөрчлөлт хийх нь зөв гэдэгт иргэдийн дийлэнх олонхи нь санал нэгдэж байгаа. Зайлшгүй шаардлагатайг хийхгүйгээр хэзээ, хэн хийнэ гэж хүлээж суух вэ. Хойш тавих тусам хожигдох эрсдэл ихэснэ.     Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулах Ажлын хэсэгт улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид орсон. Энэ бол нэг намынх биш, хэд хэдэн парламент дамжин яригдаж, судлан шинжилж, ард түмнийхээ санал бодлыг шингээн, нийтээрээ хамтарч боловсруулсан төсөл. Тиймээс хэлэлцэхийг эрмэлзэх нь зүйтэй” гэж УИХ-ын хүрээнд хийгдэж байгаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хүрээнд асуудлыг дурдсан.

 

Тэгвэл Төрийн тэргүүн Х.Баттулга энэ асуудлаар эрс шинэчлэл хийх хэрэгтэй уриаллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга намрын чуулганы нээлт дээр хэлсэн үгэндээ “ 1992 оноос хойш бүрэлдсэн улс төр, засаглалын тогтолцоо маань Монголын нийгмийн асуудлуудыг шийдэх, зохицуулах чадвараа үндсэндээ бүрмөсөн алджээ. Хүмүүстээ биш, намдаа биш тогтолцоонд бүх асуудал байна” хэмээн бурууг хэн нэг албан тушаалтан, нам, хүнд ч бус тогтолцоо хэмээх бүтэц рүү чихэв. Ер нь энэ тогтолцоог бий болгон, хөгжүүлж байгаа объект нь хүн, тэр дундаа төрийн эрх барьж ирсэн улс төрийн хүчин, албан тушаалтнууд гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Ерөнхийлөгчийн үгэнд дурдагдсан сонгуулиар амласан амлалт биелдэггүй,  эдийн засагт ямар ч нааштай өөрчлөлт гараагүй зэрэг нь эрс шинэчлэл, реформ хийгээгүйгээс болсон асуудал биш л дээ, уг нь.  Цаашлаад байгалийн баялгаас олсон ашгаа ард түмэндээ шударга, тэнцүү хуваарилъя” гэдэг үг  олон нийтэд наалдацтай сонсогдохоо аль хэдийнэ больсон. Ер нь хэн бүхэн улс орныхоо ирээдүйн төлөө, хөгжил цэцэглэлтэд хүрсэн хүчирхэг Монгол Улсыг бий болгохыг хүсч, тэмүүлж байгаа. Гэхдээ парламентат засаглалтай манай улсын хувьд улс төрийн намын бодлогоос төрийг ангид байлгах нөхцөл бүрдүүлэх боломжгүй. Учир нь  сонгуулиар улс төрийн намын мөрөө сурталчилдаг, олонхийн суудал авсан бол төрийн бодлогын түвшинд  хөтөлбөрөө хэрэгжүүдэг.  Төрийн тэргүүний хэлсэн үгэнд дурдагдсан жишээлэгдсэн Гүрж улс, улс төрийн намын бодлогоос ангид төр гэдэг угтаа Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн засаглалыг тусгах  эрс шинэчлэл хийнэ гэсэн үг гэж олон нийт хүлээж авсан.  Хоёр их гүрний дунд оршдог, хүн ам цөөтэй, байгалийн баялаг ихтэй манай улсын хувьд Ерөнхийлөгчийн засаглал хэрэггүй улстөрчид  байтугай жирийн иргэн ч хүлээн зөвшөөрдөг. Манай Үндсэн хуулинд “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэж тунхагласан байдаг. Тиймээс Ерөнхийлөгч ард түмний эв нэгдлийг илэрхийлэхээс бус засаглалыг түрэмгийлэхээр турхирах эрхгүй. Ер нь  Төрийн тэргүүнээр сонгогдсон эрхмүүдээс зарим нь Ерөнхийлөгчийн засаглалтай байх талаар өөрөө ам нээхгүй ч төлөөллөөрөө дамжуулан нийгэмд мэссэж өгсөн байдаг ч энэ олон нийтийн дэмжлэгийг авч байгаагүй. Энэ удаад ч мөн адил Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг  нийгмээрээ хүлээн зөвшөөрч байгаа ч  улс  төрийн эрс шинэчилсэн реформ хийхийг Ерөнхийлөгчийн санаачлага парламентын төдийгүй ард түмний дэмжлэгийг ч авах нь юу л бол. Тэгээд ч шийдвэр гаргах бүрэн эрх нь Ерөнхийлөгчид бус парламент, ард түмэнд хадгалагдаж байгаа.

 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийхдээ дэгийн дагуу эхлээд Ард түмний санал асуулга явуулах хэрэгтэй гэж сөрөг хүчин үзэж байгаа. Харин олон нийтийн зүгээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар эв эе эрхэмлэж, нэг санаа, нэгдсэн зорилготой байх нь төр түвшин, түмэн олон амгалан байхын эхлэл. Тиймээс эхлээд төрийн гурван өндөрлөг эвлэлдэн нэгдэгтүн.

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Халтмаагийн хүү женко Баттулга ерөнхийлөгч ч хэзээ ч гандан бууршгүй дийлдэхээргүй эр юм даа.
2018-10-06
хм:
тэнэгхэн минь дээ дараа нь ямар ч ерөнхийлөгч гараад нэмэргүй бэлгэ тэмдгээс өөрцгүй болчоод байна шд. Реформ хийх хэрэгтэй.
2018-10-03
chi dut:
chi dut
2018-10-03
chi dut:
chi dut
2018-10-03
Зочин:
Ерөнхийлөгч ямар шийдвэр гаргачихсан болоод энэ Н.Энхболд гэгчийн уурыг нь хүргээ вэ? Янз нь МАН өөртөө зориулж үндсэн хуулинд халдахыг нь дэмжээд байгаа юмдаг уу даа. Бүх арт түмнээр хэлэлцүүлсэн гэдэг чинь худал шүү дээ. Өөрсдийгөө тэмждэг эрүүлээр сэтгэх, алсыг харах чадваргүй хэдэн хүнийг цуглуулж мэдээлэл хийхийг бүх ард түмнээр хэлэлцүүлсэн гэж үзэх аргагүй шүү.
2018-10-02
kub:
ANU erunkhiilugchiin zasaglaltai khugjuud baikhad Mongold erunkhiilugchiin zasaglal tokhirokhgui gej amerikiig demjigchid yaridagiig bi oilgodoggui yum
2018-10-02
АРД ТҮМЭН ДЭМЖИНЭ
2018-10-02
Энэ бөх-ерөнхийлөгчийн хугацаа хэзээ дуусах билээ? Дараачийн удаа ухаалаг хүн сонгох ёстойг энэ "ялнаачууд" ойлгосон байгаасай.
2018-10-02
хм:
тэнэгхэн минь дээ дараа нь ямар ч ерөнхийлөгч гараад нэмэргүй бэлгэ тэмдгээс өөрцгүй болчоод байна шд. Реформ хийх хэрэгтэй.
chi dut:
chi dut
chi dut:
chi dut