Л.Элдэв-Очирыг дуэлд дуудсан “ХҮҮХДИЙН МӨНГӨ”
2018-05-31

 

Хаврын чуулгантай зэрэгцээд  багш, эмч нар цалингаа нэмүүлэх шаардлага хүргүүлж, суулт хийснийг олон нийт ердийн үзэгдэл, үйлдэл мэт хүлээж авлаа.  Үнэхээр ч хавар, намрын чуулгантай зэрэгцээд иргэний нийгмийн хөдөлгөөнийхөн эрх баригчид, Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилж, нийгмийн асуудлаа шийдүүлэхээр шаардлага тавьж,  тайван жагсаалт, суулт хийн дуу хоолойгоо хүргэсээр ирсэн. Тиймээс энэ нь олон нийт сонин, содон байхаа нэгэнтээ больжээ.   Парламент дахь сөрөг хүчин АН ч Засгийн газарт шүүмжлэлтэй хандаж,   ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарыг огцруулахыг шаардсан бичгийг Засгийн газарт хүргүүлсэн нь олныг анхаарлыг татсангүй. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй нөхцөлд Засгийн газар шийдвэр гаргах үндэслэлгүй гэсэн жижүүрийн хариуг Ерөнхий сайд УИХ дахь АН-ын бүлэгт илгээсэн байлаа. Нэгэнтээ сөрөг хүчнээс Засгийн газрын гишүүдийг огцруулах саналыг өргөн барьж хэлэлцүүлэхэд дэмжлэг авахгүй.  Тиймээс Засгийн газар шаардлагын дагуу сайд нарыг огцруулах асуудлыг хэлэлцүүлээгүй нь Үндсэн хуулийн зөрчилтэй тулгарч байгааг сөрөг хүчин онцлоод ҮХЦ-д хандахаа мэдэгдсэн.  Энэчлэн хаврын чуулганыг тойрсон улстөр үргэлжиллээ. Энэ бүхнээс  олон нийтийн анхаарлын төвд байсан  нөлөө бүхий улстөржилт нь “Хүүхдийн мөнгө”. Хаврын чуулган эхлэхтэй зэрэгцээд Засгийн газар Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгох хүрээг нэмэгдүүлэх хуулийн төслийг УИХ-д барьсан. Ингэхдээ  өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй өрхийн нийт хүүхдүүдийн 80 хувьд олгохоор тусгасан байлаа.  Тэгвэл Ерөнхийлөгч “Бүх хүүхдүүдэд хүүхдийн мөнгө олгох” хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барьсан.

 

Эрх баригчид энэ удаад Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг шууд буцаахаас түдгэлзэн, Засгийн газар болоод Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хамтатган хэлэлцэж шийдвэр гаргах ажлын хэсгийг байгуулсан юм.   Ажлын хэсэг уг хуулийн төслүүдийг хэлэлцээд Засгийн газрын өргөн барьсан төслөөр хэлэлцүүлэн батлууллаа.  ЕТГ-ын дарга З.Энхболд “Хүүхдийн мөнгө хамрагдаагүй 107 мянган хүүхдэд 12.9 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм. Энэ мөнгө 50 ширхэг жипний мөнгө. Та нар энэ  жил 50 ширхэг жип машин худалдаж авахаа л больчих, хүүхдүүдээ мөнгө өг” хэмээн гаргалгаа хийсэн тайлбар хийсэн бол, УИХ дахь АН-ын бүлэг “Эрх баригчид хүүхдүүдэд мөнгө олгоно гэсэн амлалтаасаа ухарч байна. Мөнгөгүйдээ биш хүүхдүүдийг ялгаварлах бодлого барьж, олон улсын конвенцио зөрчлөө”,  гишүүн С.Бямбацогт нар “Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан өрхийн хүүхэд бүрт олгоё. Тэндээс  хүүхдийн мөнгө авах хүсэлгүй нь хамрагдахгүй үлдэнэ” гэсэн саналыг гаргаад ч тусыг эс олсон. “Хүүхдийн мөнгөнийг 80 хувьд олгох асуудлыг ОУВС-тай зөвшилцсөн шийдсэн. 100 хувьд олгохоор баталвал олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн гэрээ хөтөлбөрөө зөрчинө” гэсэн тайлбарыг түмэнтээ давтана лээ. Мэдээж, УИХ дахь МАН-ын бодлогоо  дэмжсэн зарим гишүүд “хүүхдийн мөнгийг энэ удаад 80 хувьд нь олгоод, дараагаар нь бүх хүүхдэд олгох  боломж, гарцаа хайцгаая” гэх бөөрөнхий   байр суурь илэрхийлж байгаа харагдсан. Харин гишүүн Л.Элдэв-Очир  намын бодлогоо цээжээрээ хамгаалсан гэхээсээ  хувь улстөрчийн байр сууриа илэрхийлсэн нь олны шүүмжлэлд өртсөн юм.

 

Үгэндээ харам тэрбээр  “Өнөөдөр таван хүүхэдтэй айлын аав, ээж ажил хийе гэж хүсэхээ байсан. Нээлттэй ажлын байрны зар маш их байна. Улаанбаатар хотод 3500 хүний нээлттэй ажлын байр байна. Ирээд ажилд ордог хүн байхгүй. Зорьж ирчихээд, тэнцдэг хүн байхгүй, зориуд унадаг. Яагаад гэхээр “Таван хүүхэд 100 мянган төгрөгөөр сардаа амьдарчихна. Тийм байхад хар бор ажил хийж ингэж амьдрах хэрэг юу байна” гэж боддог, ярьдаг болсон.  Цалингаа голоод сууж байгаа эмч, сувилагч нар 500 мянган төгрөгийн цалин авч байхын оронд энэ хүүхдийн мөнгөөрөө амьдраад, энэ улс орон цаашдаа яахыг харъя гэсэн  ийм сэтгэлгээ, бодолтой болчихсон. Ажил хийх хүн байхгүй болсон. Нийгмийн халамжийн бодлого хавтгайрч байна.  Би хүүхдэд 20 мянга биш 100 мянга олгоё гэж ярьж чадна шүү дээ. Багш, ажилчдын цалинг 50 хувь биш 100 хувь нэмье гэж ярьж чадна. Гэхдээ улс төрч хүн, ялангуяа улс орны хувьд заяаг атгалцаж яваа хүний хувьд тийм сэтгэл байхгүй. Тийм ширлүүлсэн нүүр надад байхгүй.

 

2020 оны улс төрийг одоо яриад байдаг нь ямар учиртай юм бэ. Ард түмэн дүнгээ тавина. харин та нарын хэлээд байдаг ард түмэн чинь өнөөдөр юу гэж ярьж байна вэ гэвэл "Энэ 76 ичдэг болоосой. Зорилтот бүлгийн хүүхдүүдээр далимдуулаад 100 хувь мөнгө авна гээд өөрийнхөө хүүхдүүдэд мөнгө авах гээд байх юм. Яасан ичдэггүй юм бэ" гэж ярьж байна. Бид зорилтот бүлгийнх юм уу. Би мэдэж байгаа учраас ярьж байгаа юм.    Тийм учраас нөхдүүд ээ, бид энэ дээр бодолтой хандахгүй бол микрофон харж, улс төр бодож ийм үг үйлдэл хийдгээ болимоор байна.  Үүнийг улс төр болгооод мэтгэлцэхээ больё. Үнэхээр халамжийн бодлого энэ улс орныг сүйрүүлнэ шүү. МАН-ын мөрийн хөтөлбөрт орж байсан ч эдийн засгийн нөхцөлд тохируулах ёстой. ” хэмээж  хуралдаанд оролцсон гишүүдийн  алгыг хортол  ташуулсан үг хэлсэн юм даг. Түүний энэ үг хуурайшилттай энэ зуны өдрүүдэд түймэр дэгдсэн мэт газар авч, олны дургүй зэвүү хоёрыг зэрэг хүргэсэн.   Ажил олгогчид хаалгаа барьчихгүйг  хичээн зүтгэж, Ажилтай иргэд ажлын байран дээрээ тогтох үлдэхээр чармайж,  ажилгүй  иргэд амьдрахын төлөө ажил голохгүй хийхээр хайж байгаа энэ үед төрийн түшээгийн амнаас гарсан амьдралаас тасархай энэ үг түмний шүүмжлэлд өртөхөө яах билээ.  Өнөөдөр хүүхдийн мөнгө зарим айл өрхийн төсөвт дэм болж байгаа нь үнэн. Гэхдээ хүүхдийн мөнгөдөө сэтгэл ханаж, ажил хийхгүй гараа хумхин сууж байгаа эцэг эхчүүд байхгүй гэдэгт итгэнэм. Ажлын байр, ажилд зуучлалын үй түмэн зар байгаа. Гэвч очоод ажиллахаар мэргэжил, нас хүйсээр нь ялгаварлахаас гадна нийгмийн баталгаа байдаггүйг өнөөдөр хэн хүнгүй мэднэ. Тиймээс ч хөдөлмөр эрхлэлтийн газрыг иргэд тэр бүр зорихоо байсан.

 

Л.Элдэв-Очир гишүүний байр суурьт ундууцсан олон нийт цахим сүлжээгээр “Л.Элдэв-Очир гишүүнийг  телевизийн “21 реалити шоу”-д оролцуулах уриалга ч дэвшүүлээд амжсан байна лээ.

 

Ямартай ч хүүхдийн мөнгө олгох асуудал ийнхүү хаврын чуулганы халуун сэдэв болж хоёр сар дуншиж Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан батлагдлаа. Уг тогтоолоор  Өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй айл өрхийн нийт хүүхдийн 80 хувь нь Хүүхдийн мөнгө авна.

 

 

Гэхдээ  хүүхдийн мөнгөний улстөржил үүгээр дуусгавар болохгүй. Цаашлаад хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох шийдвэр гаргахгүйгээр энэ Засгийн газар байтугай эрх баригчид сөрөг хүчин болон олон нийтийн  шүүмжлэлд өртсөөр байх биз. Тэр дундаа өмнөх Ж.Эрдэнэбатын Засгийн газрын гишүүнд “Манай Засгийн газар хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох шийдвэр гаргасныхаа төлөө огцорсон” гэдэг үгийг МАН-ын дарга У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газарт байнга сануулсаар ирсэн.  Цаашдаа  хүүхэд "барьцаалсан" улстөржилтдөө  цэг тавиараа эрхмүүд ээ.

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
80098060
2018-10-25
80097966
2018-10-25
80801069
2018-10-25
80814002
2018-10-25
88205125
2018-10-25
95951138 Цэвэлмаа
2018-10-25
99433311 Нямхуу
2018-10-25
99403392
2018-10-25
99436464
2018-10-25
98027888
2018-10-25
95438484
2018-10-25
95434572
2018-10-25
95940272 Оюунгэрэл
2018-10-25
800400296 Ирдээ
2018-10-25
88169695 Баасанхуу
2018-10-25
89350052 Энхбат
2018-10-25
99959921 Абаа
2018-10-25
88003585 Баточир
2018-10-25
95914791
2018-10-25
eldevochir:
eldevochir uuruu bichiv hahaha
2018-06-01
Л.Элдэв-Очир:
100,000r 7n am bul amidarch boloh uchraas tsalin nemeh bish hasaad 100,000 bolgoh heregtei ! УИХ гишүүн Л.Элдэв-Очир
2018-05-31
Зөв шүү дээ:
Энэ сэтгүүлчид тэнэг юмнууд нийгмийг мөн их бужигнуулах юмаа. Үнэн шүү дээ, МАН халамж хавтгайруулахаас өмнө ажиллахгүй бол болохгүй нь гэсэн ойлголттой болж эхэлж байтал залуу гэр бүлийн, хүүхдийн энэ тэр гээд уралдаж амласнаас болоод ажил хийх хүн байхгүй болсон. Уг нь нэг шонгийн нүхийг 500 төгрөгөөр манай суманд ухдаг байсан гэсэн, хавтгайруулсан халамж гараад тэгж зовоод яах юм, хүүхдийнхээ буянаар амьдрана гээд ажиллахаа больсон гэсэн
2018-05-31
Иргэн:
Гэтэл энэ 60,80 хувь энэ тэр гээд байгаа нь бас нэг мөнгө босгох арга юм бишүү. Халамжийн мөнгөнөөс их мөнгө авсан энэ тэр гээд яригдаад байгаа шүүдээ түүн шиг хэн авсан нь мэдэгдэхгүй амар замаас нь мөнгө авч байхад гээд л ингээд байгаа юм уу. Яагаад хүүхдэд мөнгө өгөхгүй гээд байгаа юм тэрбайтугай юманд өгөөд байж Жиш. АСЕМД яаж мөнгө зарав аа.
2018-05-31
Болдбаатар:
ЭлдэвОчир зөв ярьж байна , Дэмжиж байна, Ялихгүй зусар баяжихад саад гэдэг , Зорилтод бүлгийн хүүхдүүдэд олгох хэрэгтэй, Үнэндээ хүүхдүүдийн нэр дээр аав ээж нь л авч байгаа шүү дээ, Хүүхдүүд ялгаврлан гадуурхагдах зүйл байхгүй,
2018-05-31
eldevochir:
eldevochir uuruu bichiv hahaha
zochin:
poporson malnuud, medehgui bol duugai l suuj bhgui, hudla ih medegchiin durd togloj atsaa hiinee, nutgiin ner baastsan eldevochir, bilegt, zandanshatar gesen gurvan tenegiig zailuulbal taarna, 20 ond lav ene 3 suraggui bhaa
2018-05-31