Төвлөрлийг сааруулахгүйгээр ТҮГЖРЭЛ буурахгүй
2018-05-30

 

Монгол Улсын хүн амын 3/1 нь нийслэлдээ төвлөрч, Улаанбаатарчуудын  ажлын өглөө түгжрэлээс эхэлдэг.   Өнөөдөр Улаанбаатар хотод  хүн нь ч, автомашин нь ч бөөгнөрч,   түгжрэлд  тодорхой цагийг зарцуулсаар байна. Замын зохицуулагчийн тас хийсэн шүгэлийн дуу, автомашинуудын сигнал, түгжрэлд гэрлэн дохиог үл харгалзан автомашинуудыг сүлжин зам хөндлөн гарах зоригчид гээд  энэ дүр зураг нийслэлчүүдийн амьдралын  хэвшил болчихсон.  

 

Түгжрэлийг бууруулахаар замаа өргөтгөж, уулзваруудын тоог нэмээд ч тусыг эс олж байгаа. Эдүгээ автозамыг өргөтгөснөөр явган зорчигч  явах замгүй,  зарим газар барилга, автозам хоёр тулчихсан байгаа.

 

Тоон баримт дурдахад өнөөдөр Улаанбаатар хотын авто замын ерөнхий сүлжээ нь 349,000 хүн амтай, 10,044 автомашинтай буюу хүн амын ердөө 2.9 хувь нь автомашинтай байхаар 1975 оны ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдсан. Тухайн үед хотын хүн амын даац дээд тал нь 400,000 –500,000 байхаар тооцоолсон байдаг. Өнгөрсөн оны мэдээллээр   нийслэлийн хэмжээнд 458 262 автомашинтай, сар бүр энэ тоо нэмэгдсээр байгаа билээ.

 

Нийслэлийн зүгээс түгжрэлийг бууруулах зорилгоор ажлын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалтыг хийж эхлээд хэдэн жилийн нүүр үзэж байгаа. Мэдээж,  энэ нь түгжрэлийг бууруулахад  тодорхой хэмжээний нэмэр болсоор ирсэн. Түгжрэлийг бууруулахын тулд Улаанбаатар хотод  төв зам дагуу газар доогуур метро тавъя, давхар замтай болъё гээд олон олон санал, санаачлага гардаг. Уг нь, түгжрэлийг бууруулах зорилгоор  төмөр замын автобус болох “Railbus”-ийг нийтийн тээвэрт зориулж нэвтрүүлсэн. Монголын төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг өөрсдийн хөрөнгөөр 3.5 км хос төмөр зам тавьсан билээ. Энэхүү хос замаар төмөр замын автобус болох "Railbus" иргэдэд үйлчилэх юм. Амгалан-Толгойт, Толгойт-Амгалангийн чиглэлд явах уг төмөр замын тээврээр нийслэлчүүд тэр бүр үйлчлүүлээгүй. Нэг өртөөнөөс нөгөө өртөөний хооронд 3500, замын дунд буухаар бол 500 төгрөгийн төлбөртэй.  Тиймээс нэгд үнэ ханш өндөр, нөгөө талаас төв зам дагуу бус байснаас  зорчигчид суухгүй, алдагдалд хүрэхэд тулсан зориулалтыг “Дархан-Улаанбаатар”-ын чиглэлд явуулж байгаа билээ.

 

Өнөөдрийн нийслэлийн удирдлагууд түгжрэлийг  бууруулж, төвлөрлийг сааруулахаар бодлого шийдвэрээ боловсруулсаар байгаа юм билээ.  Ямартай ч Засгийн газар нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг Яармагт нүүлгэн, шилжүүлэх шийдвэр гаргасан. Ингэснээр нийслэлийн төр, захиргааны 33 агентлаг, 3500 албан хаагчид Яармаг руу ажилдаа явснаар хотын төвийн түгжрэл тодорхой хэмжээгээр буурна гэж үзэж байна лээ.

 

Мөн Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийг УИХ-аар  хэлэлцэж байгаа. Уг хуулийн төсөлд нийслэлийн дагуул хот, дэд бүсүүдийг байгуулах асуудлыг тусгасан. Ингэхдээ нийслэлийн дагуул хот, дэд бүсүүдэд аж ахуйн үйл ажиллагаа явуулбал татварын хөнгөлөлт үзүүлэхээр хэлэлцэж байгаа. Энэ нь мөн  түгжрэл, төвлөрлийг сааруулж, нийслэлийг тэлэх бодлого аж. Цаашлаад Засгийн газрын 2016 оны 350 дугаар тогтоолоор “Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлого”-ыг батлан хэрэгжүүлж байгаа ч өнөөдөр үр дүн нь олон нийтэд мэдрэгдээгүй л байна. Ер нь түгжрэлийг бууруулахаас төвлөрлийг сааруулах ажлаа эхлүүлмээр байна. Төр, засгаас баталсан гоё гоё нэртэй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүн ер нь хэзээ мэдрэгдэх вэ?

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
zochin:
jiip achaanii mashinaas busad hodoonii dugaartai jijg obriin teeberii heregsliig hotiin tobd hotolgoond oruulahiig shuud zogsoo
2018-06-26
Зочин:
Нийслэлийн хэт төвлөрөлийг бууруулж аймгийн төвүүдийг хот болго. Шинээр ажоын байр үйлдвэрүүдийг тэр хотууддаа буй болгож Дээд тусгай мэргэжлийн сургуулиудыг тийш нь нүүлгэ.Хотод 2000 оноосхойш нүүн ирэгсэдээс татвар ав,шинээр ирэгсэдэд өндөр шалгуур тавь. Яамдыг Төв аймаг руу нүүлгэ. төв аймгийг татан буулгаж,сойролцоох аймгуудад нэгтгэ, Сэргэлэн Алтанбулаг,Батсүмбэр,Баянчандмань, баянцогт.Эрдэнэмсумуудыг Улаагбаатарт нэгтгэсгээр Улаанбаатар алслагдсан дүүргүүдтэйгээ хамт хөгжих боломжтой болно. Цааш нь хийвэл олон ажил байна. Метро барьсанаар түгжрэл төвлөрөл буурахгүйн жишээ Москва,Бээжин гээд ойрхоноос харагдаж байна дөө. Даанч манай мөнгө,амиа бодсон дарга нар Метро барина л гэхсбайх.
2018-05-31
юу хийхээ мэдэхгүй тэнэмэл приустай халтуурчдыг тэгш сондгойгоор явуулбал хөдөлгөөн эрс гайгүй болно доо
2018-05-31
Zochin:
Ene balai halamj tuslamjuudaa ter huduunuu uguuch ee tegvel humuus nuune sh dee tend ni ded butetsiig ni shiidej uguh heregtei.
2018-05-31
Irgen:
Daguul hot gej neg door shampaaralduulaad naad tugjee chine arilahgui Monhiin ym bolno ,harhorinluu Niislelee nuulgeh uhaantan oldohui bna uu neg door boognuulj bgaad yah gej bgaa bol tun ayultai
2018-05-31
zamiin manuuhai tsagdaa naraa zohitsuulalt hiij surga. uulzavar duureh gej baigaag medeed uulzvaraa l cholootei bailgaad baival hedhen minut zogsood l yavna. getel teneg tsagdaa nar n zohitsuulalt hiiheeree uulzvaraa duuregcheed ali ch chiglel n yavah argagui bolgochood zogsood baidag. mon mashin dohiod zogsoohdoo zamiin gold uulzvar garts deer zogsoogood shalgaltaa hiideg teneg setgelgeetei. zam choloolood zogsoh geheer dohin guut zogssongui gej daramtlana. eniigee l bolichih
2018-05-30
Xoriglooch:
Xuuchin mashin oruulaa zogsoo,Xot prius nertei xuuchin laazaar dyyrlee,
2018-05-30
111111:
Түгжрэлийг бууруулах ганцхан арга нь автомашины татварыг 10-15 дахин нэмэх, хуучин автомашинд ногдох татварыг одоо байгаагаас 10 дахин нэмэгдүүлэх. Зам өргөн болгоод яах юм, дахиад л приусээр дүүрнэ
2018-05-30
Метро барь. Хэдэн жил ярьлаа. Ярихын оронд хийсэн бол метротой болчих байлаа. Хөрөнгө мөнгө гээд л ярих байх. Тийм биш. 12-16 онд АН ыхны идсэн мөнгөөр Монголыг дэлхийн хэмжээнд хүргэчих хэмжээний метро, төмөр зам, засмал зам бариад цаана нь өчнөөн их бүтээн баыгуулалт хийчих байлаа.
2018-05-30
!!!:
Oron nutgaas eldew shaltag shaltgaan toochij UB d irdeg ursgaliig darui zogsooh heregtei b naa tegehgui bol ch Oron nutag ezguir ch undesnii ayulgui baidald zanal hiij ehellee !!
2018-05-30
зочин:
төлөрөлийг сааруулж дагуул хотод ажлын байрыг олноор бий болгох барилгын компани аж ахуйн нэгжийг дагуул хотод барилга обект инженерийн шугам сүлжээ барихад татвар болон бүх талын дэмжлэг туслалцааг бий болгох,залуучуудыг ажлын байраар хангах,ажиллах амьдрахад нь дэмжлэг үзүүлдэг байх хэрэгтэй байна.
2018-05-30