Давос, Давос гэсээр дампуурсан улсууд
2018-01-29

 


Эхлээд баахан тоо 



Дэлхийн Эдийн Засгийн чуулганы (World Economic Forum) Олон нийттэй болон хэвлэлтэй харилцах захирал Georg Schmitt-ийн өгсөн мэдээллээс үзэхэд энэ жил болсон Davos-Klosters уулзалт дээд амжилт тогтоож 44 улсын төрийн тэргүүн ирж гэнэ. Тэднээс гадна уулзалтад 1500 толгой баячууд, 300 Засгийн газрын төлөөлөгч ирсэн ажээ. Уулзалтад оролцогчдын дундаж нас эр-53, эм-48 байсан байна. Хамгийн залуу нь Төв африкаас ирсэн Alain Nteff 22 настай байсан бол хамгийн ахмад нь 91 настай израилын Ерөнхийлөгч асан Shimon Peres байв. Дэлхийн тэрбумтнууд, улс төрийн элитүүдийг тээсэн 1700 хувийн онгоц энэ өдрүүдэд Давост буусан агаад олонх нь ердөө л cocktail party, glad-hand -ын төлөө нисч ирсэн гэцгээжээ. Коктейль шимж, Билл Гейтс мэтийн "мөнгөлөг" боссуудтай нөхөрсөг орчинд танилцах өртөг хамгийн багадаа 71,000 долларын зардалтай юм. Энэ бол тэдний гурав хоногт үрдэг нийт мөнгө нь биш үдэшлэг, дайллагад орох такс, боломж олгосны төлбөр төдий гэж байгаа. Ийм их зардалтай гаруудыг жил бүр "чихдэж" Давост авчран, мөнгийг нь сэгсэрдэг болохоор Klaus Schwab-т давосчууд хайртай. Дэлхийн толгой компаниуд энд тансаг үдэшлэгүүд зохиодог. Google гэхэд Belvedere зочид буудлыг хөлслөн hot ticket бүхий үдэшлэгт дуудах бол JP Morgan мөчөөгүй өгөлгүй Kirchner Museum-д cocktail хүлээн авалт үнэгүй дэглэнэ. Үүнийг нь Bloomberg дуу алдан мэдээлэх нь: JP Morgan өнгөрсөн жил Europe зочид буудлын Tonic Piano Bar-нд хүлээн авалтаа хийж байсан бол энэ жил музейн танхимыг сонголоо. Nasdaq баян гаруудыг алмайруулах аргаа олсон нь үдэшлэг бус. Харин Давосын нээлтийн хонхыг алс америкаас удирдан цохив. Гэх мэт баячуудын хийрхэл, тансаглал, ихэрхэл дүүрэн уулзалт энд болдог.    

     

Эдийн засгийн тэгш бус байдлыг арилгахыг эрхэм зорилгоо болгосон гэх Давосын уулзалтанд орох эрхийн бичиг буурай орнуудын удирдагчдад 19 мянган доллараар олдог ажээ. Энэ бол ердөө л бүртгэлийн хураамж юм. Дэлхийн эдийн засгийн форумын гишүүний жилийн төлбөр нь 50 мянган доллар, уригдсан төлөөлөгч бүр 19 мянган долларын хураамж төлдөг гэж  New York Times мэдээлсэн байна. Үүгээр тооцоолбол монгол улс оролцуулсан 2 төлөөлөгчийнхөө урилганд 38 мянган доллар, жилийн төлбөрт 50 мянган доллар нийтдээ 88 мянган долларыг зөвхөн Давост очих эрхийн төлөө төлдөг болж таарна. Шилэн дансан дотор орсон бол бусад зардал удахгүй харагдах биз. Спонсор, эсвэл “Strategic Partners” болохыг хүсвэл 527 мянган доллар төлнө. 



Товчхондоо Давост дэлхийн хүн амын 1 хувийн төлөөлөл, баялгийн 98 хувийг эзэмшигч хэт цөөнх цуглаж, 19 мянган ногооноо төлсөн буурай улсуудын удирдагчдыг баясган, хөөргөх замаар улсынх нь эдийн засгийг самрах, хамаг нөөцийг нь эвтэйхэн шавхах боломжоо хэлцдэг ажгуу. Их Британийн буяны байгууллага Oxfam-ын гаргасан мэдээллээр бол Давост байнга зочилдог топ 80 баян дэлхийн нийт баялгийн талыг нь эзэмшдэг аж.      

 

Мэдээж хэрэг гоё гоё нэртэй хэлэлцүүлгүүд энэ санаархлыг халхлана. "Тэгш бус байдлыг арилгах", "Уур амьсгалын өөрчлөлт буурай орнуудад хүндээр тусч байгааг бууруулахуй", "эдийн засгийн тэгш хамтын ажиллагаа" чих сэртийлгэн сэтгэл бүлээсгэх нэртэй хэлэлцүүлгүүд ямар ч үр дүнгүй байх нь зүй. Яагаад гэвэл зорилго нь огт өөр юм чинь. Жишээ нь: дэлхийн дулаарал гэх үлгэр Давосоос эхтэй агаад ийм нэгэн "хадны мангаа" бий болгосноор Улаанбаатарын утаа арилгах гэдэг шиг төгсгөлгүй бизнес бий болгосон юм. Дон Кихот салхин тээрэмтэй байлддаг шиг утаатай хийх бидний тэмцэл үр дүнгүй, бас дуусашгүй. Домогт хакер Жулиан Ассанж дэлхийн дулаарлын үлгэрийг зохиогч эрдэмтдийн хоорондоо харилцсан захидлыг дэлгэж шуугиан тарьж байсан. Тэдний хоорондоо бичилцэж байсан үнэнээр бол дэлхий дулаарах бус 1-2 хэмээр хүйтэрч байгаа байдаг.   



Асуудлын гол нь Давосын Эдийн засгийн чуулганд удирдагчид нь байнга оролцдог хирнээ жилээс жилд эдийн засаг нь уруудаад байдаг улсууд олон байгаад юм.     

   

Давос дампуурлаас авардаггүй 



Эртний түүхтэй Грек улс алт олборлолтынхоо хэмжээгээр Европт эхний 2-т бичигднэ. Утаагүй үйлдвэрлэл, агаараас мөнгө саагч гэгдэх аялал жуулчлалаар дэлхийд тэргүүлэх орон. Жуулчдад зүгээр л өвгөдийнхөө барьж орхисон байшингийн балгасыг үзүүлээд дундад тэнгисийн бүлээн усан шумбуулж, наранд шаруулаад мөнгө сэгсэрдэг энэ орон одоо европын хамгийн ядуу улс болжээ. Удирдагчид нь Давосын уулзалтын алгасахгүй л очдог, 40 мянган ногоон тогтмол төлдөг байсан юмсан, уг нь. Гэтэл одоо иргэд нь эх орноосоо олноороо дайжин цагаачлахад хүрчээ.      



Infographic: Who is at Davos 2015? гэх Давосын эдийн засгийн хэлэлцүүлгээс гаргасан мэдээллийг харж байхад байнга оролцдог хирнээ эдийн засаг нь дампуурлын замдаа орсон улсууд өчнөөн байна. Бүгдийн мэдэх Нигери улс гэхэд энэ жил 25 төлөөлөгч бүхий өргөн бүрэлдэхүүнтэй ирсэн аж. Давост оролцох эрхийн төлөөх тэдний зардал нь 475 мянга дээр нэмэх нь 50 мянган ам. доллар. Нигерийн засгийн 25 төлөөлөгч толгой баячуудын үдэшлэгт оролцон хөөрч, мансуурч байх зуур Нигерийн 173  сая ядуус Боко харамаас дагжин чичэрч, нефтийн шугам цоолж өдрийн хоолоо олж идэх тухай хүндхэн бодолд дарагдан байдаг. Ерөнхийлөгч Жонатан Гүүдлак нь "Авлигын дэлхийн аварга" цолыг хүртсэн энэ улс Давосын уулзалтанд 20-иод жил тогтмол оролцож байгаа ч эдийн засаг нь тогтмол уруудсаар ёроолдоо хүрсэн билээ.         

   

Хар тамхинаас өөр худалдах зүйлгүй Афганистан улс толгой баячуудын цугларалтанд 1 төлөөлөгч оролцуулсан байхад дэлхийн тэргүүлэх эдийн засагтай улсуудын нэг Сингапур нэг ч хүн оролцуулсангүй. 5,4 сая хүнтэй хирнээ жилдээ 348,7 тэрбум долларын орлого олдог энэ жижигхэн улсын удирдагчид Давосын уулзалтыг хэнд ч хэрэггүй зүйл гэж үздэг бололтой. Хэрэгтэй гэж үзсэн бол тэдэнд таксанд төлөх 19 мянга, жилийн гишүүнчлэлийн хураамж 50 мянган ногоон юу ч биш л дээ. Сингапурын баячууд болон төрийн түшээдээс яагаад Давост очдоггүйг асуухад "Баян байх нь моод, хандлага байхаа больсон" гэж хариулжээ.       

    

World social forum  


Суут Стив Жобс амьд ахуйдаа Давосын уулзалтыг үл тоож, баярхаж, чамирхах, бусдыг шулах тухай бодсон хүмүүсийн цуглардаг газар гээж очдоггүй байж. Давосын иргэд ч "Smash WEF" лоозон барин эсэргүүцэн жагсдаг бөгөөд энэрэнгүй нь дэндсэн гэх швейцарийн цагдаа тэднийг бороохойдон тараадаг юм.  



45 дахь жилдээ болж буй Давосын тансаг хэлэлцүүлгийн эсрэг агуулгаар болдог World social forum нь буурай орнуудад ээлтэй ажээ. 2001 оноос эхлэсэн, «Анти-Давос» гэгддэг энэ ажил хэрэгч уулзалтад Жозеф Штиглиц зэрэг эдийн засгийн хүлээн зөвшөөрөгдсөн шинжээчид, хөгжиж байгаа орнуудын удирдлагууд ямар нэгэн такс, төлбөргүйгээр хуран цуглаж бодит асуудал хэлэлцэн, оновчтой шийдлийг эрэлхийлдэг. Жил бүр оролцогчдын тоо өсөн нэмэгдэж, өнгөрсөн жилийн цугларалтанд 100 мянга давсан төлөөлөгч оролцжээ. Энэ жилийн Дэлхийн нийгмийн форум Тунисийн Касабланка хотод гуравдугаар сарын 24-28-ны өдрүүдэд болно. Зохион байгуулагчдын төлөөлөгч Мимун Рахмани «Энэ удаагийн форумаар - иргэдийн ухамсрыг дээшлүүлэх боломжууд, тэгш бус байдал, шудрага бус яьдлын эсрэг иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, асуудлыг хэлэлцэхээс гадна буурай улсуудын гадаад өрийн асуудал анхаарлын төвд байх болно гэжээ». CADTM буюу Гуравдагч ертөнцийн орнуудын Өрийг тэглэх Хорооны хуралдаан энэ үеэр болох юм. Форумд үндэстэн дамнасан корпорациудыг оруулдаггүй учраас их даруухан, хэмнэлтийн горимоор явагддаг, заримдаа майханд хурал нь болдог  гэнэ. Баярхах, мөнгийг утга учиргүй цацахын эсрэг агуулгатай ДНФ нь ядуусын талаар түлхүү бодож, даруухан болох учиртай ажээ.   



"Галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөх" хэмээх ардын хэлц үгийн орчин цагийн хувилбарыг "жаазандаа жайжигнах" хэрэгтэй гэдэг. Монгол бол яалт ч үгүй гуравдахь ертөнцөд хамаарах хөгжих гэж ядаж байгаа орон. Тасархай баячууд, хэт цөөнхийг дагаж далдганаж байгаад ходруулж, сэгсрүүлэхийн оронд зиндааныхаа гаруудтай учраа олж, гараа барилцаж явбал өлзийтэй санагдах юм.  



Давосын уулзалтанд тасралтгүй оролцсны үр дүн гэж юм лав алга. Эсрэгээрээ "2017 оны 4 дүгээр сар гэхэд дампуурах улс" гэсэн онош тавиулчихаад сууж байгаа. Давост оролцоод монголд юу ч өөрчлөгдсөнгүй бүр сөрөг логикоор сэтгэх болсон.
Давос, Давос гэсээр дампуурлын замдаа орох вий, хөөрхий.  
 

 

Эх сурвалж. Үндэстний тойм сэтгүүл  (2015 оны 2 сарын дугаар)

Г.Мөнгөнчимэг

 

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Давост очоод дампуурдаг юм гэж юу байхав дээ. Жил болгон очоод өсөж хөгжиж байгаа өчнөөн л улс байгаа биз. Энэ бичлэг бол зүгээр Тулгын PR-ын нэг хэсэг. Харин цөөн, чанартай бүрэлдэхүүн очиж байвал сайн л байна. ТУлга очоогүйг бол харин дэмжиж байна. Энд тэнд очиж шившгээ тарихгүйгээ мэддэг бол ч одоо дүүрч. Энд хүмүүс нь мэддэг юм тэвчээд л байж байя. Жич Олон хүний бүрэлдэхүүнтэй монголоор нэг тэнэснээс Давос хямд байж магадгүй юм шүү
2018-01-30
Зочин:
elbeg davosd tuuniig hench tanihgui .battulga dalanzadgadad ard tumen tuuniig hureelj bn
2018-01-29
Зизи:
Дотооддоо өөрсдөө бүгдийг хийе, бүтээе. Айл гэрт гадны хүмүүс ирээд амьдарлыг чинь заагаад, авдар савыг чинь онгочиод, авгай хүүхэддээ битгий юм авч өг гээд байвал та нарт ямар санагдах уу? Бодит байдал ийм л бна даа
2018-01-29
irgen:
garchig taalagdaj baina, ymarch hereggui zuglaan,,,,odoo ulsuud neg ih sonirhohoo bolison, mongonii garz !!
2018-01-29
Сэлбэгдорж:
Хаана бузар булай сэжнийн тэнэглэл болж байна тэнд Элбэгдорж явж байна. Юу ч ойлгохгүй хүнд тоогдох юмсан гэж гаслана. Тийм балай юмыг АН-ийн шулмасууд сонгож Монгол улсыг бузарласан шүү.
2018-01-29
ZOCHIN:
Tarvaga elbegee hamag mongo urj elentcgee hiij yvsiin bol oo.hoshgoruulaad l hutcaad yvdag baisan bizdee.uhsen huur.
2018-01-29
Зочин:
Sumyabazar say daldaigaal yavaa bizdee bas
2018-01-29
IRGEN:
DAVOS-T SEGSRUULJ SUUSNAAS SHHAB-TAA ELSEED NEG ZAM METIIN UMAA YARIAD YAVJ BSAN NI DEER UM BNA DAA.
2018-01-29
IRGEN:
ДАВОСЫН ЧУУЛГАНД ДОЛЛАРЫН ЭЗЭД ЕВРЕЙЧҮҮДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН , УЛС ОРНОО ХУДАЛДСАН ЭЛБЭГДОРЖ МЭТИЙН ХӨГИЙН НОВШНУУД ЦУГЛАДАГ ГАЗАР
2018-01-29
Иргэн:
Тарвага жил бүр Давост очиж далдаганасан. Үр дүнд нь Монгол улс өрөнд бариулж, эдийн засаг элгээрээ хэвтсэн.
2018-01-29
Зочин:
elbegdorji durak jil bolgon neg ikh rolitoy khun yum shig oroltsdog baysan , unendee khen chi manaykhyg tookhguy , ard olny tatwaryn munguur tansaglachikhaad irdeg baysan bayna ,
2018-01-29
Зочин:
elbegdorj yavj baisan
2018-01-29