Уяачид мессэж илгээж гишүүд, сайд нарыг дарамталсан гэв үү?
2018-01-11

 

Засгийн газар долоо хоног бүрийн лхагва гаригт хуралддаг юм. Өмнөх долоо хоногийн хуралдаанаар Өвлийн морин уралдааныг хориглох тухай Шадар сайд Ө.Энхтүвшингийн оруулж буй тогтоолын төслийг хэлэлцэх байв. Гэтэл хэлэлцээгүй байна.

 

УИХ-ын дарга М.Энхболд Засгийн газрын хуралдаанд өөрөө явж орж суучихжээ. Тиймээс Засгийн газар  “…Ирэх долоо хоногт хэлэлцье” гээд хойшлуулсан байгаа юм.

 

УИХ-ын дарга М.Энхболд бол Монголын Морин Спорт Уяачдын Холбооны ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай. Монгол Улсын манлай уяач цолтой. Хурдан морь уралдуулах бол түүний хобби. Ийм учраас Засгийн газрын хуралдаанд өөрийн биеэр морилж байгаа хэрэг.

 

Ингэж орсон нь бас учиртай. Хэрвээ Засгийн газраас өвлийн морин уралдааныг хориглох тогтоол гаргачихвал ингэсгээд эхэлдэг өвлийн морины уралдаанууд болохгүй. М.Энхболд болон  уяачид цэнгэж чадахаа болино гэсэн үг.

 

Ерөнхийлөгч нь Засгийн газрын хуралдааныг бойкотолж чадаад, хориглох тогтоолыг хойшлуулснаас хойш өчигдрийг хүртэл их юм болжээ. Юу гэвэл, өнгөрсөн лхагва гаригийн оройноос хойш сайд нарын утас амрахаа больсон байна. Эхлээд уяачид ярьдаг, мессэж бичсэн байгаа юм. “…Өвлийн морин уралдааныг хориглох хэрэггүй. Ийм тогтоолыг эсэргүүцээрэй” гэсэн байжээ. Бас хөдөөнөөс сонгогдсон гишүүд рүү утас цохиж, ийм мессэж илгээн, сайд нарт нөлөөлөхийг шаардаж дарамталсан гэнэ. Учир нь Өвөл, хаврын морин уралдаан тэр гишүүдийн тойрогт болдог юм.

 

Ер нь өвлийн морин уралдаан гэж юу юм бэ гэдгийг бид хэдэн жилийн турш ярьсаар ирсэн. Бүгд эсэргүүцдэг. Гэхдээ болиулж чаддаггүй. 2013 онд Засгийн газраас Өвөл, хаврын морин уралдааныг хориглох тухай шийдвэр гарч байсан ч уяачид төлөвлөснөөрөө наадаад л өнгөрч байсан. 2016 онд зарим аймгийн Засаг дарга ийм захирамж гаргачихаад уяачдад дарамтлуулж байгаа тухай дуулдаж байв. Явж явж уяачид дийлээд байдаг гэсэн үг. Гэтэл энэ бүхний хохирогч нь хүүхэд л болж хоцордог. Ингэхдээ унаач хүүхэд гэмтлээ, нас барлаа гэсэн нөхцөлд энэ хохирол яригдана. Гэтэл хөхөө өвлийн хүйтэнд айлын нялх хүүхэд олон арван км цагийн хурдтай жавар сөрөөд хэдэн цаг давхина гэдэг юу болохыг ярьдаг хүн цөөхөн. Тэгэхээр өвөл, хаврын хурдан морины уралдаан тэр чигтээ л хүүхдийн эрхийг зөрчсөн явдал болж байгаа юм.

 

Аливаа юманд цаг хугацаа гэж бий. Албан тушаал, эрх мэдэл, нөлөө чадлаараа бамбай хийж дандаа ингэж бусдын эрх ашгийг хөндсөн зугаа, цэнгэл зохион байгуулга гэж юу байхав. Ард түмэн дургүй байдаг юм, үүнд.

 

Долоо хоногоор хойшлоод байсан энэ тогтоолын төслийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар бас л хэлэлцсэнгүй. Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас өгч байгаа тайлбараар Шадар сайд хүндэтгэх шалтгааны улмаас Засгийн газрын хуралдаанд хүрэлцэн ирээгүй учраас энэ асуудлыг ирэх долоо хоногийг хүртэл хойшлуулсан гэлээ.

 

Б.ДАМДИН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Монголын төр нэг хэдэн Морины ЧЕНЖҮҮДЭД атгуулсан хөөрхийлөлтэй арга ч үгүй биз Төр шургалсан Морны ЧЕНЖ байгаа болохоор Хурдан морины уралдаан бол монгол түмнийг наадуулах биш хэдэн олгирах Ченжүүд л мөнгө Баячуудын мөнгө хийх гэсэн башир арга тэр уралдаан оролцож байгаа унаач хүүхдүүд бол зүгээр л амиа золиослогчид Тэр МОрны ЧЕНЖ Олгирахуудад хүүхдүүд унаж бэртэх амь нас нь ердөө ч ПАДЛИЙГҮЙ ШҮҮ ДЭЭ
2018-01-12
irgen:
horigloh heregtei !!!! mongold ajil hiideg hyn baihgui bayar naadam, boh, morinoos oor hiideg ajilgui bolloo. ….Hodoo aj ahuig hogjyyleh heregtei baina, syy zagaan idee, maliin byteegdhyynee bolovsruulah iuldveryyd heregtei baina ,,,,,dendyy ih bayar naadam hiij baina….yndesnii boh ch adilhan naadmaar l barilddag baih estoi, jil toiron l barildaan boloh um uls yaj hogjih um be ????!!!!!!
2018-01-11
irgen:
horigloh heregtei !!!! mongold ajil hiideg hyn baihgui bayar naadam, boh, morinoos oor hiideg ajilgui bolloo. ….Hodoo aj ahuig hogjyyleh heregtei baina, syy zagaan idee, maliin byteegdhyynee bolovsruulah iuldveryyd heregtei baina ,,,,,dendyy ih bayar naadam hiij baina….yndesnii boh ch adilhan naadmaar l barilddag baih estoi, jil toiron l barildaan boloh um uls yaj hogjih um be ????!!!!!!
2018-01-11
irgen:
horigloh heregtei !!!! mongold ajil hiideg hyn baihgui bayar naadam, boh, morinoos oor hiideg ajilgui bolloo. ….Hodoo aj ahuig hogjyyleh heregtei baina, syy zagaan idee, maliin byteegdhyynee bolovsruulah iuldveryyd heregtei baina ,,,,,dendyy ih bayar naadam hiij baina….yndesnii boh ch adilhan naadmaar l barilddag baih estoi, jil toiron l barildaan boloh um uls yaj hogjih um be ????!!!!!!
2018-01-11
Зочин:
Хүрэлсүх ийм л аймхай новш байгаа юм даа
2018-01-11
Зочин:
enkhbold ovoo yum.demjij bna
2018-01-11
Иргэн:
Жилд өчнөөн зуун уралдаан болох юм.Засгийн газрын шийдвэрээр гээд баахан зардал чирэгдэл жилд 2 уралдаан байхад л болоошдээ.Хаврын тэргүүн сарын,улсын наадмын морины уралдаан.Энэ арай дэндлээ морь,гүүгээ мэдэхгүй байж том цолтой уяач болчихсон тууж явах юм.Монголчууд чинь ичих булчирхайтай хүмүүс одоо ер нь юу болоод байнаа өмнөөс нь ичиж үхмээр,Төрийн наадамд 6-насны морьдоо уралдуулдаг болох нь зөв Эрлийз морьдоо тойруулгаар уралдуулж бооцоогоо тавьж мөнгө төгрөгөө олж цэнгэх нь зүйд нийцнэ.Хүүхдийн хувьд монгол хүүхэд багаасаа морио уралдаж байсан цаашдаа ч байх л болно.Хүнээр морь уяуулчихаад манлай,алдарт уяач боллоо гэчихсэн том малгай өмссөн хүмүүс ичэхийг хичээх хэрэгтэй чадахгүй бол тэгээд балайч юм шиг эрүүлч юм шиг явж л байхаас даа хэцүү ч юм даа
2018-01-11
Зочин:
Өвөл хавар морь уралдуулахаа бүр боль энэ Энхболд юу юм 16нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулахыг хориглочихвол энэ зэрлэг цэнгүүн хүүхэд гэмтээж алахаа болино оркууд өөрсдөө унаад уралд
2018-01-11
Зочин:
хүний нялх хүүхдүүдийн амь нас мориноос дор үнэтэй байж болохгүй, мал тордохоор хүн торд
2018-01-11
Mongol:
Mori, huuhed tamlahaa bolih heregtei.
2018-01-11
иргэн:
Өвлийн уралдааныг шууд хоригло,хүүхдүүд хэцүүдлээшдээ,М.Энхболд тэнэгийг хөөж гаргаад хурлаа хийгээд шууд хорь,хэзээ монголчууд өвөл морь уралдаж байсн юм бэ,мориор наадсан хулгайч луйварчид зугаа уэнгэлээ боль малнуудаа,
2018-01-11
Зочин:
баячуудыг хөгжөөж, түрийвчээ түнтийлгэхэд нь ядуусын хүүхдүүд хохирох уу, Өвөл морины уралдаан гэдэг чинь өмссөн зүүснээ гайхуулсан хэдэн баячуудын уралдаан болдог юм байна лээ.
2018-01-11
мөнх:
Хүүхдээр уралдааны морь унуулахыг хориглочих. Тэгээд уяач өөрөө морио унаж уралдана уу, эхнэрээрээ морио унаалана уу тэдний хэрэг. Жороо морины уралдаан гээд том хүн унаад л давхиж байдаг биз дээ.
2018-01-11
Зочин:
khoriglokh kheregtey , durakuud uursduu unaji zugaatsna biz dee , eswel uursdiinkhuu tursun khuukhdiig unuulji zowoogooch ,
2018-01-11
Зочин:
Манж, хятад угшилтай хүмүүс уяачдын дунд нэлээд байдаг. Эзэн богд Чингис хааны үед ийм морин уралдаан байгаа ч үгүй. Хариас орж ирсэн л эд дээ.
2018-01-11
сдаө:
энэ уяачид бүр даварлаа. татвар төлөхгүй, хүүхдүүгийг ашиглаж бэртээнэ.
2018-01-11
Уяач:
Танай хүүхэд л 18 хүртлээ нялхаараа байдаг юм байгаа биз. Унаач хүүхдүүд бол эр хүн болж байгаа юм.
2018-01-11
Уяач:
Өвөл биш хавар уралддаг юм. Б.Дамдин гуай. Моринд мордоод хэдэн цаг давхиад үз. Хөлдөх нь үү халууцах нь уу. Мэдэх мэдэхгүй юмаа ингэж битгий бурж бай.
2018-01-11