М.Энхболдын ангийнхан “төгсч” чадах уу?
2018-01-08

 

Монгол Улс байнгын ажиллагаатай парламенттай болоод 28 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд нийт долоон удаагийн сонгуулиар парламент бүрдүүлжээ.

 

Тэр бүх парламентын олон нийтийн дундах нэр хүнд янз бүр байсан ч яаж ийгээд сонгуульт хугацаагаа дуусгаж ирсэн байдаг. Харин энэ удаагийн парламент буюу М.Энхболдын ангийнхан хугацаанаасаа өмнө тарж магадгүй нөхцөл байдал үүсчээ.

 

Учир нь өнгөрсөн долоо хоногт болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “…Ийм байдлаар явах юм бол УИХ-ыг тараахаар санаачилга гаргахаас өөр арга алга. Утааг шийдэж чадахгүй бол УИХ тарахаас аргагүй. Шинэ Засгийн газар байгуулагдсан, ийм асуудлыг шийдэж чадахгүй юм бол яах юм бэ. УИХ-ыг тараах талын асуудлыг сар шинийн дараа тавина шүү” гэж мэдэгдлээ.

 

Үүнээс өмнө УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар “…УИХ тарах ёстой. Тийм санаачилга гарвал дэмжихэд бэлэн байна” гээд мэдэгдчихсэн.

 

Ер нь энэ удаагийн УИХ тарах нөхцөл байдал хэдийнээс бүрдэж, хөрс суурь нь бэлтгэгдсэн гээд хэлчихэд хэтийдэхгүй.

 

“Зууны мэдээ” сонин ч 2017 оны арваннэгдүгээр 6-нд “Цорын ганц гарц бол УИХ тарах” гээд бичиж байлаа. Түүндээ “…Есөн шид нь бүрэлдэнэ гэж муухай үг байдаг. Шуудхан хэлчихье, Монголын төр түүн шиг л болсон байна.

 

Хэвлэлд гарч байгаа мэдээллээр 33-ын бүлэг нь дахин задарч “Их 10” гэдэг бүлэг мэндэлсэн гэж байна. Нэр бүхий 10-аад гишүүн У.Хүрэлсүхийн Засгийн газрын зүг чигийг алтан гадас шиг заагаад, том том томилгоо, шийдвэр ярьцгаан, “Энканто” гэдэг газарт тоорой шарж, тоглосон шиг суудаг болсон гэнэ.

 

Тэднээс гадна У.Хүрэлсүхийн Засгийн газрыг үзэн яддаг 32-ын бүлэг гэж бий. Бас 33-ын бүлгийн буурийг сахиж үлдсэн Сү.Батболдын фракцынхан голлосон хэсэг байна. МАН иймэрхүү бүрэлдэ­хүүнтэй УИХ дээр ажиллаад байгаа бололтой юм.

 

…Ёстой л эмгэнэлт, инээдмийн драм гэдэг шиг хачин юм болжээ, Монголын улс төр. Тиймээс одоо  Монгол төрийг цэвэрлэх, энэ муу муухайгаас бага ч болов ангижрах цорын ганц гарц байна гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Тэр нь УИХ тарах юм. Монголын улс төрийн өнөөдрийн завхрал парламент дээр л болж байна. Түүнчлэн хаа хүрэх нь тодорхойгүй болсон энэ Засгийн газрыг парламент л томилсон юм. Тэгэхээр энэ цэвэрлэгээ парламентаас л эхэлбэл зохих ажээ” хэмээн бичиж байсан юм.

 

Энэ байдал улам бүр лавширч байх шиг байна. Шуудхан хэлэхэд, энэ парламент ёстой авах юм алга. Байсгээд л хэн нэг гишүүнтэй нь холбоотой “үзлийн” асуудал дэгдэнэ. “Бандааш”-ны асуудалтай гишүүн нэг байснаа, хоёр боллоо. УИХ-ын гишүүн Д.Мурат гэдэг хүн “хэрэг” тарьсан бололтой юм. УИХ дахь МАН-ын эмэгтэй гишүүний нөхөр, хүргэн хоёр нь нэгэн бүсгүйд бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн шуугиж эхэлж байна. Мөн энэ парламентад концессын гэрээ, хүн амины хэрэг, нүүрсний гэрээний наймаанд холбогдсон гишүүд бий. Бас дээрээс нь бүхэл бүтэн намыг хууль бусаар өөрийн болгохоор дээрэм хийсэн, чуулганы хуралдааныг байнга тасалдаг, хүчингийн хэрэгт холбогдсон гурван гишүүнийг эргүүлэн татах асуудлыг хуульчид хөндөөд байна.

 

Энэ мэтээр М.Энхболдын ангийнхан бүрдсэнээсээ хойш шийдсэн асуудалгүй, дуулиан шуугианы эзэд голдуу хэдэн хүний цуг­луулга болохоо баталсаар өнөөг хүрэв. Бодит байд­лыг харвал тэд “төгсч” чадалгүй, наана нь тарс­наараа Монголын парламентын түүхэнд анхдагч болж үлдэх вий.

 

Б.ДАМДИН-ОЧИР

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
ИНГЭЖ горьдсонхүмүүс бүү сэрүүн зүүдэл АРД түмниы сонголт
2018-01-10
eeeeeeeee:
eeeeeeee ashguiiiiiiiiiii, mieeeebuuuuuuu gazriin hulgaichiiiiiiig ene heden teneguudtei n zailuuuuuuuliiiiiiiiii shit
2018-01-09
Жагаа:
Сургаар амьдрахаас залхаж байна шуу. Сургаар унэ нэмнэ, сургаар баахан асуудал ярина, хэрэлдэнэ,
2018-01-08
зочин:
Чадахгүй, дарга нь хүртэл гэм зэмээ нуух гэж гүрийвч үнэнд гүцэгдэх ёстой муу тал нь цаг их авч улс орон их хохироож байна, ийм төр гэж байх ёсгүй, төр түмэн олноо даажигнаж байна, бусад нь худал гэвэл найр хийж хахуул бэлэг авч байсан нь үнэн байсан шүү ганц энэ үйлдлээр төрөөс үтэр түргэн зайлах ёстой байсан.
2018-01-08
Зочин:
Монгол улсын төрийн далбааны соёмбо арга билгийн загасны оронд хос шувууны дүрстэй болоод 3 сар болж байна.төрийн мэдээллийн танхимын далбааг харцгаагаарай
2018-01-08
siu shu jan:
uhernuudee ta nar tur ulsaa haraaj uursdoo tseverhen yum shig l baih yum daa . yamar ard tumen baina tiim l tur baidag . aajimdaa dotroosoo tsevershij tur ulsaa togtooh ni zuv shuu . 76 gaa alj ustgaad tanai uls hojihgui l bolov uuu.
2018-01-08
irgen:
ed nar ovol geed tertee tergui yuch hiihgui uchraas zag aldalgui taraaj japon shig shuud sariin dotor asuudliig shiidej havar bolonguut ulsaa ood tatah umsan daa
2018-01-08
irgen:
Hudalch, luivarchin, chadvargui ih hurliig taraah ni zovoo
2018-01-08
Иргэн:
Ядуурал улам улам нэмэгдэх нь гарцаагуй болжээ.
2018-01-08
зочин:
МАН-ынхан хүчин хийдэг шигээ 20 онд хүчиндэнэ гэж бодож байгаа хувхай коммунистууд
2018-01-08
Зочин:
DEEREMCHID
2018-01-08
иргэн:
хэцүү дээ....
2018-01-08
Зочин:
ЭД нар чадах гүй ээ дандаа дүп гарууд
2018-01-08
Irgen:
Hairan yragshlah ,hugjih tsag hygatsaa .Araichdee.Daanch yavdaa.Ygaasaa syrlaga bolovsroldoo myy baisan nuhdyyd baidgaaraa l baina shyy dee.Songoltoo ychir nachirtai hiimeer ium.Yalanguya huduu oron nytgiihan.Daanch oliggyi hymyys garah ium.
2018-01-08
Зочин:
Ийм хүмүүсийг бөөнөр нь сэтгэлийн хөөрлөөр сонгосон ард олон. Өөрсдөө сонгох боловсрол чадвар эзамших хэрэгтэй бас боловсрол ес зүйг тоохоо больсон өнөө цагт өөрсдөөсөө дээш хүнийг сонгож байяаа
2018-01-08
45:
Сайхан мөрөөдөх юм даа. АНамынхан өмдөндөө шээс алдаж байна даа
2018-01-08
зочин:
МАН-ынхан хүчин хийдэг шигээ 20 онд хүчиндэнэ гэж бодож байгаа хувхай коммунистууд