Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойд зориулсан арга хэмжээ үргэлжилж байна.
Өнөөдөр Чингисийн талбайд “Монгол төрийн их дуулал” хүндэтгэлийн тоглолт болов. “Эртний сайхан” дууллаар эхэлсэн энэхүү хүндэтгэлийн тоглолтод Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжигчид, Морин хуурын чуулга, Улаанбаатар чуулга, Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал, “Хөсөгтөн” хамтлаг, хөөмэйчид оролцов.
“Монгол төрийн их дуулал” хүндэтгэлийн тоглолтын Ерөнхий найруулагч Н.Болд “Хубилай хааны үеийн 512 хүний бүрэлдэхүүнтэй найрал хөгжмийг сэргээж, 700 гаруй жилийн дараа олонд толилуулж байгаадаа баяртай байна” хэмээн тоглолтын онцлогийг тодорхойлов.
Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойд зориулсан арга хэмжээ энэ сарын 15-наас эхэлсэн. Маргааш "Хөгшин тээл"-ийн балгасын малтлага, судалгаатай танилцах аялал Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд болно. Харин арваннэгдүгээр сард Хубилай сэцэн хааны нэрэмжит байгууллага, гудамжны нээлт болох бол 12 дугаар сард "Хубилай сэцэн хаан-800" баримтат киног олны хүртээл болгох юм байна.
Уншиж байна |