АНУ-д цаг агаарын таагүй нөхцөлийн улмаас 1000 гаруй нислэгийг цуцалжээ

АНУ-д цаг агаарын таагүй нөхцөлийн улмаас 1000 гаруй нислэгийг цуцалжээ

АНУ-ын Дорнод эрэгт 1000 гаруй нислэгийг цуцалжээ. Энэ нь тус бүс нутагт хүчтэй аадар орж, хэт халуун өдөр тохиож байгаатай холбоотой гэж NBC суваг мээдэлсэн байна. 

Дэлгэрэнгүй
Францад цагдаагийнхан өсвөр насны хүүг хөнөөсний дараа эмх замбараагүй байдал дэгдэв

Францад цагдаагийнхан өсвөр насны хүүг хөнөөсний дараа эмх замбараагүй байдал дэгдэв

Францын нийслэл Парис хотын дагуул хот болох Нантерд өсвөр насны хүүг цагдаагийнхан хөнөөсний дараа эмх замбараагүй байдал дэгджээ. Энэ талаар Францын хэвлэлүүд мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй
Хулгай, садар самууны хэргээр ял эдэлж байсан Пригожиний хувийн амьдрал

Хулгай, садар самууны хэргээр ял эдэлж байсан Пригожиний хувийн амьдрал

Орос болон Германы хэвлэлүүдэд мэдээлснээр, Евгений Пригожин 1980-аад онд хулгай, хүүхдийг биеэ үнэлэлтэд уруу татсан, айлган сүрдүүлсэн хэргээр ял эдлэж байсан аж. Харин 1990-ээд онд зоогийн газрын бизнест хөл тавьж, Кремлийн ихэс дээдсүүд тэр дундаа Владимир Путинд зориулсан арга хэмжээг зохион байгуулж байжээ.

Дэлгэрэнгүй
ВИДЕО: Колизейн  ханан дээр нэрээ сийлсэн жуулчныг 15 мянган еврогоор торгоно

ВИДЕО: Колизейн ханан дээр нэрээ сийлсэн жуулчныг 15 мянган еврогоор торгоно

Колизейн Флавиев амфитеатрын ханан дээр нэгэн эр зугаацан, нэрээ сийлжээ. Энэ хэргийн дараа Италийн Соёлын сайд Женнаро Санжулино жуулчныг нэн даруй олж саатуулахыг цагдаагийнханд уриалсан байна. 

Дэлгэрэнгүй
Ажилд ороод 24 жил болсныхоо 20 жилд нь тасалсан багшийг ажлаас нь халжээ

Ажилд ороод 24 жил болсныхоо 20 жилд нь тасалсан багшийг ажлаас нь халжээ

Италийн Кьожийн дунд сургуульд ажилд орсноосоо хойш 24 жилийн хугацааны 20 жилд нь ажлаа тасалсан багш эмэгтэйг ажлаас нь халжээ. Харин халагдсан багш шүүхэд зарга мэдүүлсэн талаар  NewsItaly24 мэдээлсэн байна.

Дэлгэрэнгүй
Хятадын саятан их сургуульд элсэх шалгалтыг 27 дахь удаагаа өгсөн ч бүтэлгүйтжээ

Хятадын саятан их сургуульд элсэх шалгалтыг 27 дахь удаагаа өгсөн ч бүтэлгүйтжээ

Лян анх байгалийн шинжлэх ухааны факультетад элсэн орох хүсэлтэй байсан аж. Гэвч түүний оролдлого удаа дараа бүтэлгүйтсэн тул урлаг, хүмүүнлэгийн ухааны факультетад хүч үзэхээр шийджээ. Энэ нь арай хялбар байна гэж тэр бодсон ч мөн л бүтэлгүйтсэн байна. 2021 онд Лян гаокао шалгалт өгч, 521 онооноос 403 оноо авсан бол энэ удаад 424 оноо авчээ. 

Дэлгэрэнгүй
Хятадад инфлүнсэрүүд эх оронч контент түгээх үүрэгтэй болно

Хятадад инфлүнсэрүүд эх оронч контент түгээх үүрэгтэй болно

Эх сурвалжийн мэдээлснээр,  БНХАУ-д эх оронч медиаконтент хөгжүүлэх тухай хуулийн төслийг Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хороонд өргөн барьсан гэнэ. Энэ хуулийн төслийг бүрэн эхээр нь олонд танилцуулаагүй ч энэ нь интернет инфлүнсэрүүдтэй холбоотой гэж Хятадын хэвлэлүүд мэдээлжээ. 

Дэлгэрэнгүй
Хятадад хэт халууны улмаас түгшүүрийн шар түвшин зарлажээ

Хятадад хэт халууны улмаас түгшүүрийн шар түвшин зарлажээ

Хятадын олон бүс нутагт хэт халуун өдрүүд үргэлжилж байгаатай холбоотойгоор тус улсын Үндэсний цаг уур судлалын төв даваа гарагт шар түвшний түгшүүр зарлажээ. Энэ талаар Синхуа мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй
Диана гүнжийн цамцыг дуудлагаар худалдана

Диана гүнжийн цамцыг дуудлагаар худалдана

Сонинд мэдээлснээр, 1981 онд поло тоглолтын үеэр Диана гүнж өмсөж байсан улаан ноосон цамцыг дуудлагаар худалдаалах аж. Энэ цамцан дээр олон цагаан хонин дунд ганцхан хар хонь дүрслэгдсэн байдаг гэнэ. 

Дэлгэрэнгүй
Канадын түймрийн утаа Их Британи, Ирландад хүрчээ

Канадын түймрийн утаа Их Британи, Ирландад хүрчээ

Канадад тавдугаар сарын сүүлээр тус улсын шинэ үеийн түүхэн дэх хамгийн их нүүлгэн шилжүүлэлтийг хийж, ойн түймрийн улмаас 18 мянган хүнийг нүүлгэж байлаа. Харин зургадугаар сарын эхээр 30 мянган хүнийг байгалийн гамшгийн бүсээс нүүлгэж байв. Энэ үед Канадын түймрийн утаа  Нью-Йоркийг бүрэж байсан юм.

Дэлгэрэнгүй
ВИДЕО: АНЭУ-д  тэнгэр баганадсан барилга шатжээ

ВИДЕО: АНЭУ-д тэнгэр баганадсан барилга шатжээ

Арабын Нэгдсэн Эмират Улсын хойд хэсэгт байх Ажман хотод тэнгэр баганадсан өндөр барилгад гал гарчээ. Энэ барилгад орон сууцнууд байдаг талаар "Имарат аль-яум" суваг мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй
Хятадад хулсны баавгайг хамгаалж үлдэх төв байгуулна

Хятадад хулсны баавгайг хамгаалж үлдэх төв байгуулна

Хорьдугаар зуунаас Хятадын үндэсний бэлгэдэл болсон хулсны баавгай нь 2017 он хүртэл мөхөж буй амьтны төрөл зүйлд багтаж байгаад одоо "эмзэг" төрөлд багтдаг тул олон улс, тэр дундаа БНХАУ энэ төрөл зүйлийн амьтныг хамгаалж үлдэх талаар томоохон арга хэмжээ авдаг. Энэ удаад хулсны баавгайг хамгаалж үлдэх дахин нэг төвийг Хятад байгуулахаар болжээ. 

Дэлгэрэнгүй
АНУ-ын тэрбумтан уралдааны машинаар уралдаж байгаад амиа алджээ

АНУ-ын тэрбумтан уралдааны машинаар уралдаж байгаад амиа алджээ

АНУ-ын тэрбумтан Жеймс Краун 70 насныхаа төрсөн өдрөөр автын осолд орж амиа алджээ. Энэ осол Колорадо дахь спорт цогцолборт болсон талаар NBC суваг мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй
Титаны сүйрлээр амиа алдсан тэрбумтны хүүгийн оронд ээж нь аялалд гарах байжээ

Титаны сүйрлээр амиа алдсан тэрбумтны хүүгийн оронд ээж нь аялалд гарах байжээ

Атлантын тэнгисийн ёроолд байх Титаник онгоцыг үзэх аялалд Британийнх тэрбумтан, Палестины тэрбумтан хүүгийн хамт тус бүр 250 мянган доллар төлж, улмаар шумбагчийг хариуцдаг OceanGate компанийн захирал, жолооч нийлсэн нийт таван хүн шумбагч аппаратад суун далайн гүн рүү шумбаад удалгүй сураг тасарч байлаа. Эрэн хайх ажил эхлүүлж, хэд хоногийн дараа шумбагч аппарат сүйрсэн гэсэн мэдээлэл гарч байлаа.

Дэлгэрэнгүй
Ижил хүйстний клубт халдлага үйлдсэн этгээд бүх насаараа хоригдох ял сонсов

Ижил хүйстний клубт халдлага үйлдсэн этгээд бүх насаараа хоригдох ял сонсов

Өнгөрсөн оны 11 дүгээр сард АНУ-ын Колорадо мужийн Колорадо-Спрингс хотод байх ижил хүйстний клубт гал нээж, олон хүний амийг хөнөөсөн хэргийн сэжигтнийг шүүх хурал зургадугаар сарын 26-ны өдөр болжээ. Энэ талаар NBC мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй
Пригожин: Манайх шиг дайчид тусгай ажиллагааг эхлүүлсэн бол хурдан дуусах байсан гэдгийг бид харууллаа

Пригожин: Манайх шиг дайчид тусгай ажиллагааг эхлүүлсэн бол хурдан дуусах байсан гэдгийг бид харууллаа

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагийн хооронд Оросын хөлсний цэргийн компани болох "Вагнер"-ын эзэн Евгений Пригожин болон Батлан хамгаалах яамны хоорондын зөрчил туйлдаа хүрч, Пригожин "шударга ёсны марш" эхлүүлж байгаагаа зарлан, Ростовыг хяналтдаа авсан юм. Энэ бүхнийг Оросын эрх баригчид "цэргийн эргэлт хийхийг оролдсон", "эх орноосоо урвасан" явдал хэмээн үзэж байлаа.

Дэлгэрэнгүй
Путин: Оросын дайснууд манай улсыг хагалан бутаргахыг хүссэн

Путин: Оросын дайснууд манай улсыг хагалан бутаргахыг хүссэн

Мөн тэрбээр энэ мэдэгдэлдээ цус урсгахаас зайлсхийхийн тулд үйл явдал эхлэх үеэс л өөрийнх нь тушаалаар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн гэдгийг онцлоод, нэгнээ хөнөөж, цус урсгах шийд гаргаагүй хүмүүс ч Вагнерын дунд байсныг цохон тэмдэглэсэн байна. Түүнчлэн энэ бослогод оролцсон хүмүүст сонголт өгч байгаагаа мэдэгдлээ. 

Дэлгэрэнгүй
Пригожиний учруулсан хохирол хийгээд түүний эсрэг үүсгэсэн эрүүгийн хэрэг

Пригожиний учруулсан хохирол хийгээд түүний эсрэг үүсгэсэн эрүүгийн хэрэг

Тодруулбал, РИА Новости агентлагийн мэдээлснээр, зэвсэгт бослого зохион байгуулсантай холбоотойгоор Евгений Пригожиний эсрэг үүсгэсэн эрүүгийн хэргийг хаагаагүй гэж Оросын Ерөнхий прокурорын газар мэдэгджээ. ОХУ-ын Эрүүгийн хуулийн 279 дүгээр зүйлд зааснаар зэвсэгт бослого зохион байгуулсан, зэвсэгт бослогод идэвхтэй оролцсон этгээдэд 12-20 жилийн ял оноодог байна. Ялаа биеэр эдлээд суллагдсаны дараа дахин хоёр хүртэлх жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял эдэлдэг аж. 

Дэлгэрэнгүй
Хорватын хотод дугуйтай чемодан авч явахыг хоригложээ

Хорватын хотод дугуйтай чемодан авч явахыг хоригложээ

Дубровник хот нь Хорватад төдийгүй Европ даяар жуулчид хамгийн ихээр зорьж очдог газруудын нэг. Тиймдээ ч энэ хотыг зорих жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа энэ үед хотын оршин суугчдын амгалан тайван байдлыг хангахын тулд эрх баригчид тодорхой хязгаарлалтуудыг авч хэрэгжүүлэхээр болсон байна. 

Дэлгэрэнгүй
Хаягдсан сургуульд амьдардаг эр

Хаягдсан сургуульд амьдардаг эр

Өдгөө 24 настай Макс Армфилд хаягдсан сургуульд амьдардаг 20 орчим хүний нэг, тэрбээр өмнө нь хичээлийн танхим байсан өрөөг гэр, ажлын байр болгон тохижуулсан талаар Daily Star сонин бичжээ. Английн нийслэлд орон сууцны түрээс хэт өндөр байгааг шүүмжилж, хаягдсан сургуульд хэрхэн хууль ёсоор амьдрах болсноо тэрбээр сэтгүүлчдэд ярьжээ. 

Дэлгэрэнгүй