Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
Канадын түймрийн утаа Их Британи, Ирландад хүрчээ
2023-06-27

Канадад гарсан ойн түймрийн утаа Атлантын далайг дээгүүр өнгөрч, Ирланд, Их Британид хүрчээ. Цаг уурчдын мэдээлснээр, Зүүн Европын хиймэл дагуулын зургууд дээр бараан толбо тод харагдаж байгаа бөгөөд эдгээр утаа нь газраас харагдахгүй, агаар мандалд өндөрт байгаа гэнэ. Энэ талаарх мэдээллийг ВВС агентлаг дамжуулжээ. 

 

Канадад одоогоор түймрийн 420 голомт асаж байгаагийн 210-ыг нь өнөө хэр нь цурманд оруулж чадаагүй байна. Ихэнх гал Альберт, Британийн Колумби, Квебек, Онтарио мужуудад гарсан аж. 2023 он гарсаар энэ улсын зургаан сая га газар ойн түймэрт автжээ.

 

Канадад тавдугаар сарын сүүлээр тус улсын шинэ үеийн түүхэн дэх хамгийн их нүүлгэн шилжүүлэлтийг хийж, ойн түймрийн улмаас 18 мянган хүнийг нүүлгэж байлаа. Харин зургадугаар сарын эхээр 30 мянган хүнийг байгалийн гамшгийн бүсээс нүүлгэж байв. Энэ үед Канадын түймрийн утаа  Нью-Йоркийг бүрэж байсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин