Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
Путин: Оросын дайснууд манай улсыг хагалан бутаргахыг хүссэн
2023-06-27

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Вагнерын бослогын үеэр мэдэгдэл хийж байсан бол зургадугаар сарын 26-ны үдэш дахин ард түмэндээ хандан үг хэлжээ. Тэрбээр энэ мэдэгдэлдээ иргэдэд хандан "дэмжиж, эх оронч үзэл гаргаж, нэгдмэл байсан"-д талархаж байгаагаа илэрхийлсэн байна. 

 

Путин энэ мэдэгдэлдээ зургадугаар сарын 24-ний өдөр бослого эхэлсэн мөчөөс л нөхцөл байдлыг хяналтдаа байлгаж байсан хэмээн онцолжээ. 

 

"Үйл явдал эхэлсэн цагаас эхлээд л үүссэн аюул заналыг үгүй болгох, үндсэн хуулийн байгуулалт, иргэдийн амь нас, аюулгүй байдлыг хамгаалах шаардлагатай бүхий л шийдвэрүүдийг гаргасан гэдгийг онцолж байна" хэмээн Путин мэдэгдлээ. 

 

Мөн энэ бослого нь гадны явуулга гэсэн санааг ч ил тодоор илэрхийлэв. 

 

Владимир Путин: Зэвсэгт бослогыг дарсан. <...> Фронт дээр манай нөхөд нэг ч алхам ухарч болохгүй гэж өөрсдөдөө хэлэн амь үрэгдэж байхад бослогыг зохион байгуулагчид эх орон, ард түмнээсээ, хэрэгт уруу татсан хүмүүсээсээ урвалаа. Тэдэнд худал хэлж, үхэл рүү нь, гал руу явуулсан. Ийнхүү ахан дүүс нэгнээ хөнөөхийг Оросын дайснууд, Киевийн неонацистууд, барууны ивээн тэтгэгчид нь хүссэн. Тэд Оросын цэргүүд нэгнээ хөнөөж, цэргийн алба хаагчид болон энгийн иргэд амиа алдаж, эцсийн дүнд Орос ялагдаж, манай нийгэм бутрахыг тэд хүссэн. 

 

Босогчдын зам дээр зогсож, үүрэг, ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч байсан цэргийн алба хаагчид, хууль сахиулах байгууллага, тусгай албадын ажилтнуудад талархаж байна. Амь үрэгдсэн баатар нисгэгчид өөрсдийгөө золиосолж, эр зориг гаргаснаар Оросыг эмгэнэлт үр дагавраас хамгааллаа. 

 

Мөн тэрбээр энэ мэдэгдэлдээ цус урсгахаас зайлсхийхийн тулд үйл явдал эхлэх үеэс л өөрийнх нь тушаалаар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн гэдгийг онцлоод, нэгнээ хөнөөж, цус урсгах шийд гаргаагүй хүмүүс ч Вагнерын дунд байсныг цохон тэмдэглэсэн байна. Түүнчлэн энэ бослогод оролцсон хүмүүст сонголт өгч байгаагаа мэдэгдлээ. 

 

"Та нарт Батлан. хамгаалах яам эсвэүл бусад хүчний байгууллагуудтай гэрээ хийж, Орост албаа үргэлжлүүлэн хаах эсвэл ойр дотныхон дээрээ эргэн ирэх боломж байна. Харин хүсэж байгаа нь Беларусь ч явж болно. Би энэ амлалтаа биелүүлнэ. Дахин хэлье, алийг сонгох нь та бүхний хэрэг, гэхдээ энэ нь эмгэнэлт алдаагаа ухаарсан Оросын дайчдын сонголт байна гэдэгт би итгэж байна" хэмээн Путин мэдэгджээ. 

 

Путин ийнхүү мэдэгдэл хийхээс өмнө Дмитрий Песковоос хэвлэлийнхэн Пригожиний хэргийг хаана гэсэн өмнөх мэдээллийн талаар асуухад тэрбээр "огт тийм мэдээлэл байхгүй, энэ бол ор үндэсгүй худал мэдээлэл" хэмээн хариулсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Путлерийн нэр хүнд шолдоо буусан Дарангуйлагч, Наад оросжууоах бодлого чинь оросыг задлаад дууслаа
2023-06-27
Өөрөө оросын №1 дайсан болчихоод байгаагаа ухаарч байна уу, орос орон задрах эхлэлийг тавьчихлаа
2023-06-27