АНУ-ын Дорнод эрэгт 1000 гаруй нислэгийг цуцалжээ. Энэ нь тус бүс нутагт хүчтэй аадар орж, хэт халуун өдөр тохиож байгаатай холбоотой гэж NBC суваг мээдэлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, цаг агаарын таагүй нөхцөлийн улмаас нийтдээ 1100 нисдэгийг цуцалжээ. Эдгээрийн 280 нь Нью-Йоркоос холгүй Нью-арк Либерти олон улсын нисэх буудлыг чиглэсэн байсан бол 230 нь Ла-Гуарди, 90 нь Нью-Йоркийн Кеннедийн нэрэмжит олон улсын нисэх буудлаас хөөрөх болон газардах нислэгүүд байсан гэнэ.
Зургадугаар сарын сүүлээр Америкийн Техас болон Нью-Мехико мужуудад ойрын жилүүдэд бүртгэгдэж байгаагүй хэт ахлуун өдрүүд тохиож байгаа гэнэ. Энэ халуун уур амьсгал АНУ-ын хойд нутгууд руу шилжиж, удалгүй аадар бороо орно гэж цаг уурчид анхааруулсан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |