Өнгөрсөн оны 11 дүгээр сард АНУ-ын Колорадо мужийн Колорадо-Спрингс хотод байх ижил хүйстний клубт гал нээж, олон хүний амийг хөнөөсөн хэргийн сэжигтнийг шүүх хурал зургадугаар сарын 26-ны өдөр болжээ. Энэ талаар NBC мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Колорадо мужийн шүүх Club Q хэмээх ижил хүйстний клубт гал нээж, таван хүнийг хөнөөн, 17 хүнийг шархдуулсан Андерсон Ли Олдричод бүх насаар нь хорих ял оноожээ. Олдрич шүүх дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.
Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 20-ны өдөр клубт болсон буудалцаан зургаан минут үргэлжилжээ. Цагдаагийнхан ирэхээс өмнө клубийн үйлчлүүлэгчид хэрэг үйлдсэн этгээдийг аюулгүй болгосон бөгөөд үйлчлүүлэгчдийн дунд байлдааны туршлагатай цэргийнхэн байсан аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |