Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
Хятадад инфлүнсэрүүд эх оронч контент түгээх үүрэгтэй болно
2023-06-27

Хятадын инфлүнсүрүүдийг эх оронч медиаконтент түгээхийг шаарддаг болох гэнэ. Холбогдох баримт бичгийг хууль тогтоогчид хэлэлцэж байгаа гэж SCMP сонин мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр,  БНХАУ-д эх оронч медиаконтент хөгжүүлэх тухай хуулийн төслийг Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хороонд өргөн барьсан гэнэ. Энэ хуулийн төслийг бүрэн эхээр нь олонд танилцуулаагүй ч энэ нь интернет инфлүнсэрүүдтэй холбоотой гэж Хятадын хэвлэлүүд мэдээлжээ. 

 

Хууль батлагдсан тохиолдолд инфлүнсэрүүд шинэ интернет платформ, технологийг ашиглан эх оронч контент түгээх үүрэгтэй болох гэнэ. Түүнчлэн энэ эх оронч контент нь голчлон сурагчид болон хилийн чанадад суугаа уугуул хятадуудад зориулагдсан байх аж. 

 

Хятадын төрийн хэвлэлүүд энэ хуулийн талаар мэдээлэхдээ, "үндэсний ухамсар, ард түмний эв нэгдлийг дээшлүүлэх" зорилготой гэж онцолжээ. Гэхдээ энэ хуулийн төслийг байнгын хороо хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин