Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
Титаны сүйрлээр амиа алдсан тэрбумтны хүүгийн оронд ээж нь аялалд гарах байжээ
2023-06-27

Атлантын тэнгисийн ёроолд байх Титаник онгоцыг үзэх аялалд Британийнх тэрбумтан, Палестины тэрбумтан хүүгийн хамт тус бүр 250 мянган доллар төлж, улмаар шумбагчийг хариуцдаг OceanGate компанийн захирал, жолооч нийлсэн нийт таван хүн шумбагч аппаратад суун далайн гүн рүү шумбаад удалгүй сураг тасарч байлаа. Эрэн хайх ажил эхлүүлж, хэд хоногийн дараа шумбагч аппарат сүйрсэн гэсэн мэдээлэл гарч байлаа.

 

Энэ шумбагч аппаратын сүйрлээр 19 настай Сулейман Давуд эцэг Шахзад Давудын хамт амиа алдсан юм. Хүүгийн оронд түүний ээж энэ аялалд явах байсан ч далайн гүн рүү чиглэх аяллыг хүү нь маш их хүссэн тул өөрийнхөө оронд хүүгээ явуулсан гэж Кристин Давуд ВВС агентлагт өгсөн ярилцлагадаа ярьжээ.

 

Кристин Давудын өгүүлснээр, тэрбээр нөхөр, тэрбумтан Шахзада Давудтай хамт шумбагч аппаратаар аялалд гарахаар эртнээс төлөвлөж байсан гэнэ. Анхлаад коронавирусийн цар тахлын улмаас аяллаа хойшлуулж байсан бол дараа нь хүүгийнхээ хүслийг биелүүлэхийн тулд өөрийнхөө оронд хүүгээ явуулжээ. 

 

Хүү  Сулейман Давуд нь далайн ёроолд Рубик шоо эвлүүлэх дээд амжилт тогтоохыг хүсэж байсан гэнэ.

 

"Би Титаникийн хажууд, 3,7 мянган метрийн гүнд Рубикийн шоо эвлүүлнэ гэж хүү минь хэлж байсан юм" хэмээн Кристин дурсжээ. Сулейман Глазго дахь Стратклайдын их сургуульд суралцаж байсан аж. Тэрээр Рубикийн шоог 12 секундын хугацаанд эвлүүлдэг байсан, шумбагч аппаратын аялалд гарахаасаа өмнө Гиннессийн дээд амжилтын номонд шоо эвлүүлсэн амжилтаа бүртгүүлэх урьдчилсан хүсэлт гаргасан байжээ.

Титаны сүйрэл 

Жуулчдыг суулгасан шумбагч аппарат тэнгисийн ёроолд байх Титаник хөлөг онгоцыг үзэхээр далайн гүн рүү шумбасан ч холбоо тасарсан гэж хэвлэлүүд мэдээлж байсан юм. Энэ шумбагч аппаратад таван хүн байсан аж. Тэдний дунд агаарын техникийн худалдааны компани эзэмшдэг Британийн тэрбумтан Хэмших Хардинг байсан гэнэ.

 

Шумбагч аппаратыг эрэн хайх ажлыг АНУ, Канадын цэргийн алба хаагчид явуулж, тэдэнд далайчид ч туслаж байв. Харамсалтай нь зургадугаар сарын 22-нд Титан шумбагч аппарат сүйрсэн байхыг далайн ёроолоос олсон юм. 

 

АНУ-ын Эргийн хамгаалалтын мэдээлснээр Титаник хөлөг онгоцыг үзэхээр далайн ёроол руу шумбасан Титан шумбагч аппаратын сүүлний хэсэг, мөн 3800 метрийн гүнд байх Титаник онгоцны хамар хэсгээс 500 метрийн зайд шумбагч аппаратын бусад хэлтэрхийнүүдийг олжээ. Хэлтэрхийнүүдээс харахад дэлбэрч сүйрсэн байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа бөгөөд гэхдээ сүйрлийн шалтгааныг эцэслэн тогтоогоогүй байгаа гэнэ.

 

Хөлгийн багийн бүрэлдэхүүн 

 

Шумбагч аппаратад жолоодогч, гурван жуулчин, хөтөч гээд таван хүн байжээ. Тодруулбал, 59 настай Британийн бизнесмен, аялагч Хэмиш Хардинг, Пакистаны бизнесмен Шахшада Давуд болон түүний хүү Сулеман гэсэн гурван жуулчин, мөн шумбагч аппаратыг эзэмшдэг OceanGate компанийн ерөнхий захирал Стотктон Раш, аппаратыг жолоодогч, Францын цэргийн шумбагч асан, Титаникийг судлаач Поль-Анри Наржоле нар байжээ.

 

Далайн ёроол руу хийсэн аяллын бүрэлдэхүүнд багтсан Хэмиш Хардинг бол хувийн онгоцны худалдаа, үйлчилгээ эрхэлдэг, Дубайд төвтэй Actio Aviation компанийн тэргүүн юм. Харин Пакистаны бизнесмен Давуд Пакистаны чинээлэг эгр бүлээс гаралтай, тэрбээр хүүгийнхээ хамт далайн ёроол руу хийсэн аялалд гарчээ. 

 

Титаник онгоцны үлдэгдлийг харах далайн гүний энэ аялалд гарахын тулд тэд тус бүр 250 мянган доллар буюу монгол мөнгөөр тооцвол 874 сая төгрөг төлсөн байна. Шумбагч аппарат далайн ёроол руу шумбаж, Атлантын далайн ёроолд 3800 метрийн гүнд байгаа Титаникийг харж, эргээд усны гадаргуу руу гарч ирэхэд нийтдээ найман цагийг зарцуулдаг байна. 

 

Эргэн сануулахад, таван хүн суулгасан Титан шумбагч аппарат зургадугаар сарын 18-ны өдөр Атлантын далайд сураггүй болсон юм. Энэ аппаратыг хэд хоногх хайсны эцэст Титаник хөлөг онгоцны ойролцоо шумбагчийн хэлтэрхийг олж байв. Шумбагч аппарат гүний хэт их даралтыг тэсвэрлэлгүй дэлбэрч, таван хүн амиа алдсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хүний хүсэлээ гэж..үхэнээ гэж бдоогүй нь тдрхой.....хүсэлээ биелүүлж дээ л гэх бх доо..
2023-06-30
JASMINE TOM:
CRYPTO / BITCOIN RECOVERY IS REAL!!! ( MorrisGray830 At gmail Dot Com, is the man for the job ) This man is dedicated to his work and you can trust him more than yourself. I contacted him a year and a half Ago and he didn’t succeed. when i got ripped of $491,000 worth of bitcoins by scammers, I tried several recovery programs with no success too. I kept on. And now after so much time Mr Morris Gray contacted me with a success, and the reward he took was small because obviously he is doing this because he wants to help idiots like me who fell for crypto scam, and love his job. Of course he could have taken all the coins and not tell me , I was not syncing this wallet for a year, but he didn’t, He is the MAN guys , He is! If you have been a victim of crypto scam before you can trust Morris Gray 10000000%. I thought there were no such good genuine guys anymore on earth, but Mr Morris Gray brought my trust to humanity again. GOD bless you sir…you can reach him via ( MORRIS GRAY 830 at Gmaill dot com ) or Whatsapp +1 (607)698-0239…….
2023-06-30
Зочин:
Хүний хүсэлээ гэж..үхэнээ гэж бдоогүй нь тдрхой.....хүсэлээ биелүүлж дээ л гэх бх доо..
haha:
3700metr chn 3,7km shd kkk
2023-06-29
Хүн хүссэн мөрөөдлөө биелүүлж байгаадл өнгөрсөн байна. Ямар архи ууж байгаад үхсэн биш
2023-06-28
Зочин:
Их хөрөнгө мөнгө хүнийг буруу зүгт чиглүүлдэг юм уу даа.
2023-06-28
Хүн хүссэн мөрөөдлөө биелүүлж байгаадл өнгөрсөн байна. Ямар архи ууж байгаад үхсэн биш
3.7km bhaa
2023-06-28
haha:
3700metr chn 3,7km shd kkk