Хятадын олон бүс нутагт хэт халуун өдрүүд үргэлжилж байгаатай холбоотойгоор тус улсын Үндэсний цаг уур судлалын төв даваа гарагт шар түвшний түгшүүр зарлажээ. Энэ талаар Синхуа мэдээлсэн байна.
Цаг уурчдын мэдээлснээр, өнөөдөр буюу зургадугаар сарын 27-ны мягмар гарагт Хятадын Хуанхэ, Хуайхэ голуудын сав газарт орших нутгууд, Шинжаан-Уйгур, Сичуаньд агаарын хэм 35-36 цельсийн хэм болон халж байгаа аж. Зарим газарт, тэр дундаа Хэбэй муж, Бээжин, Тяньжиньд Цельсийн 40 хэм давж хална гэж цаг уурчид анхааруулжээ.
Тиймээс хэт халуун өдөр өдрийн цагаар гадаа гарахгүй байх, өндөр температурын нөхцөлд ажиллаж байгаа хүмүүсийг хамгаалалтын арга хэмжээ сайтар авахыг зөвлөсөн байна. Хятадад хэт халууны өдрүүдэд сануулах гурван түвшинт систем байдаг бөгөөд хамгийн дээд түвшин нь улаан, үүний араас улбар шар, шар түвшин ордог аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |