Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
Хятадын саятан их сургуульд элсэх шалгалтыг 27 дахь удаагаа өгсөн ч бүтэлгүйтжээ
2023-06-27

Хятадын оршин суугч 55 настай Лян Ши Сычуанийн их сургуульд элсэх мөрөөдөлтэй гэнэ. Ингээд тэрбээр 27 дахь удаагаа шалгалт өгсөн ч бүтэлгүйтсэн талаар SCMP сонин мэдээлжээ. 

 

Хятадад гаокао гэж нэрлэгддэг, манай улсын ЭЕШ-тай ижил шалгалтыг анх Лян Ши 40 жилийн өмнө өгөөд бүтэлгүйтсэн байна. Лян боловсрол эзэмшээгүй ч хар ажлаас эхэлж хөдөлмөрлөсөөр саятан болж чадсан нэгэн аж. Тэрбээр анх үйлдвэр дээр туслах ажилчин хийж байгаад одоо өөрийн гэсэн компанитай болсон бөгөөд түүний компани барилгын материал үйлдвэрлэдэг юм байна.Лян олон сая юань олсон ч эртнээс л их дээд сургуульд элсэн орж, сэхээтэн болох хүсэлтэй гэнэ. Ингээд жил бүр шалгалт өгсөн ч шалгалтаа давж чадахгүй байгаа талаар Хятадын хэвлэлүүд мэдээлжээ. 

 

Лян анх байгалийн шинжлэх ухааны факультетад элсэн орох хүсэлтэй байсан аж. Гэвч түүний оролдлого удаа дараа бүтэлгүйтсэн тул урлаг, хүмүүнлэгийн ухааны факультетад хүч үзэхээр шийджээ. Энэ нь арай хялбар байна гэж тэр бодсон ч мөн л бүтэлгүйтсэн байна. 2021 онд Лян гаокао шалгалт өгч, 521 онооноос 403 оноо авсан бол энэ удаад 424 оноо авчээ. 

 

Энэ удаад дахин бүтэлгүйтсэн тул ирэх жил дахин шалгалт өгөх эсэхдээ эргэлзэж эхэлсэн гэнэ. Гэхдээ гаокаод бэлдэхгүй өнгөрүүлсэн өдрүүд утгагүй санагдана, тиймээс дахин шалгалт өгч магадгүй хэмээн ярьжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Сурах харин гоё байхгүй юу.Манайхан ойлгохгүй ээ.Дипломоо худалдаад авчихдаг
2023-06-29
оаа:
Энэ өөрөө багш авахгүй өөрийнхөөрөө л шалгалтад ороод байгаа юм шиг л байнашд зүгээр нэг уйдсан баян л байна
2023-06-28
Мөнхжаргал:
Саятан ч гэсэн хахууль өгдөггүйсайн байна
2023-06-27
сайн багш аваачээ мөнгөтэйн байж, одоо тархи удааширсаар байгаад бүр л хэцүү болно
2023-06-27
irgen:
MUd bol turiin deed alband huviin dampuursan surguuli tugssen.esvel tugssen Manton.hamt tugssen negch uyotangui tiim humuus udirdana shde.Zuv shudarga turtei shan bn.Manaid shalgalt hereggui.munge bhd bolno.
2023-06-27
Болд:
Тэнэг. Манайд ирээд шалгалт өгсөн бол бүх сургуульд тэнцэх байсан шүү дээ
2023-06-27