Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
Пригожин: Манайх шиг дайчид тусгай ажиллагааг эхлүүлсэн бол хурдан дуусах байсан гэдгийг бид харууллаа
2023-06-27

Зургадугаар сарын 24-25-ны өдрүүдэд Орост зэвсэгт бослого өдүүлж, улмаар зургадугаар сарын 25-ны үдэш Беларусийн Ерөнхийлөгч Лукашенкотой хэлэлцсэний эцэст Москваг чиглэж байсан цуваагаа зогсоож, өөрөө Беларусийг зорьсноос хойш олон нийтэд мэдэгдэл хийгээгүй байсан Пригожин анх удаа хэвлэлийн албаараа дамжуулан мэдэгдэл хийжээ. 

 

Тэрбээр "шударга ёсны" марш гэж нэрлэсэн бослогоо эхлүүлэх болсны шалтгаан нь чухамхүү БХЯ-наас өгсөн пуужингийн цохилт гэж нэрлэж байлаа. Харин БХЯ үүнийг няцааж байв. Пригожин энэ удаад мэдэгдэл хийхдээ ч өмнөх мэдэгдлээ өөрчилсөнгүй.

 

"Вагнер хувийн цэргийн компани бол Украинд хамгийн үр дүнтэй ажилласан, Оросын хамгийн туршлагатай, байлдах чадвартай хэсэг. Сайтар төлөвлөөгүй шийдвэрээс болж манай компани долдугаар сарын нэгнээс үйл ажиллагаа нь зогсох ёстой байсан. Дайчдын ихэнх нь Батлан хамгаалах яамтай гэрээ хийхийг хүсээгүй, учир нь ингэж гэрээлвэл махны машинд орно гэдгээ мэдэж байсан. Бид зургадугаар сарын 30-нд гарч, тусгай цэргийн ажиллагааны штабын ойролцоо техникээ хүлээлгэж өгөхөөр төлөвлөж байсан юм. Бид ямар ч түрэмгийлэл гаргаагүй байхад бидэн дээр пуужингийн цохилт өгсний улмаас 30 орчим дайчин амиа алдсан. Тиймээс л бид алгуурлалгүй хөдлөхөөр шийдсэн юм. Би хэлсэн, бид түрэмгийлэл гаргахгүй ээ, гэхдээ бидэнд цохилт өгвөл хариуг нь өгнө өө гэж" хэмээн Пригожин мэдэгдсэн байна.

 

Түүний нэрийдсэнээр "марш"-ийн үеэр вагнерчуудын туулсан зам болон нисэх хүчинд цохилт өгсөнд харамсаж байгаагаа мөн илэрхийлжээ. Түүнчлэн "шударга ёсны марш" нь Украинд хийж буй дайнд Оросын талаас гаргаж буй алдаанд анхаарал хандуулах, гэм буруутай этгээдүүдийг хариуцлагад татах гол зорилготой байсан гэж Пригожин онцолсон байна.

 

"Маршийн үеэр бид 780 км зам туулсан. Бид нисэх хүчинд цохилт өгсөндөө харамсаж байна. Гэхдээ тэд бидэн дээр бөмбөг хаясан учраас бид ийм алхам хийсэн. Бид замд таарсан бүхий л цэргийн объектуудыг хааж, аюулгүй болгож байсан юм. Газар здээр нэг ч цэрэг амиа алдаагүй. Манай талаас хэд хэдэн дайчин шархадсан, бидэнтэй нэгдсэн Батлан хамгаалахын яамны хоёр цэрэг амиа алдсан. Маршийн зорилго нь Вагнер хувийн цэргийн компанийг устгах явдлыг гаргахгүй байх, цэргийн тусгай ажиллагааны үеэр өчнөөн алдаа гаргасан хүмүүсийг хариуцлагад татах явдал байсан" хэмээн Пригожин мэдэгджээ. 

 

Цаашлаад тэрбээр, вагнерчуудын замд таарсан цэргийн алба хаагч бүр тэднаийг дэмжиж байсан ч тагнуулын мэдээгээр цус их асгарах тулаан болох нь тодорхой болсон тул хангалттай гэж үзэн маршаа зогсоосон хэмээн онцолсон байна. 

 

"Манай марш улс оршон даяар аюулгүй байдлын ноцтой асуудлууд байгааг ил болгсоон. Бид бүхий л нисэх буудал, цэргийн ангийг хаасан. 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Оросын цэрэг Киев рүү хөдөлсөнтэй адил зайтай замыг бид 24 цагийн туршид тууллаа. Цэргийн тусгай ажиллагаа эхлэх үед Вагнер хувийн цэргийн компанийн хөлсний цэргүүд шиг хүмүүс даалгавар гүйцэтгэж байсан бол тусгай ажиллагаа хэдхэн хоног л үргэлжлэх байлаа. 2022 оны хоёрдугаар сарын 24 ямар байж болох байсныг харуулсан үзүүлбэрийг бид үзүүллээ. Бидэнд дэглэм, хууль ёсоор сонгогдсон эрх баригчдыг түлхэн унагах зорилго байгаагүй. Бид цус асгаруулахгүйн тулд буцсан" хэмээн Пригожин мэдэгджээ.

 

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагийн хооронд Оросын хөлсний цэргийн компани болох "Вагнер"-ын эзэн Евгений Пригожин болон Батлан хамгаалах яамны хоорондын зөрчил туйлдаа хүрч, Пригожин "шударга ёсны марш" эхлүүлж байгаагаа зарлан, Ростовыг хяналтдаа авсан юм. Энэ бүхнийг Оросын эрх баригчид "цэргийн эргэлт хийхийг оролдсон", "эх орноосоо урвасан" явдал хэмээн үзэж байлаа.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Мөнхжаргал:
Угледар, Бахмутад өчнөөн сар болчихоод амархан ч гэх шиг
2023-06-27
эрүүгийн хэрэгтэн Орос орны толгойд суувал дэлхий хөмөрчих биз дээ Путин шиг ухаалаг ерөнхийлөгч одоо байхгүй дээ яг л Лениний хойт үе гэх юм билээ
2023-06-27
Шойгуг огцруулна гэвэл цэргээ хөдөлгөвөл амархан Москвад эзэн сууна гэдгийг харууллаа. Гэвч Шойгу тэгж чадахгүй. Еврей цус нь хатгаад бас яаж ч мэдэх л юм. Путин сурсан зангаараа буланд нуугдаж байдлыг харзнаж байгаад нэг хор найруулах биз
2023-06-27
Зүгээр л хэн гэдгээ мэдрүүлсэн бна. Гэхдээ Пригожин төрийн толгойд суувал барууныг цөмдөх хэрэгтэй гэж ярьдаг хүн шүү дээ.
2023-06-27
хмм:
Яаж байсан ч эх орныхоо алтан нийслэл рүү цуваагаа хөдөлгөнө гэдэг бол урвасны шинж байхаа. Эх оронч үзэл алга, Шоронгийн хулгайч бол хулгайч л зангаа гаргалаа.
2023-06-27