Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
Хулгай, садар самууны хэргээр ял эдэлж байсан Пригожиний хувийн амьдрал
2023-06-28
2006 онд Орост болсон G8-ын уулзалтын үеийн оройн зоог. Зураг дээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин,
АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш, түүний ард Пригожин зогсож байна

Өнгөрсөн долоо хоногт зэвсэгт бослого зохион байгуулахаар оролдож улс орноо донсолгон, олон улсад шуугиан тарьсан Евгений Пригожинийг тэрбумтан, хувийн цэргийн компанийн эзэн гэдгээр нь хүмүүс андахгүй. Тэрбээр ийм дүр төрхтэй болохоосоо өмнө эрүүгийн ертөнцөд зартай нэгэн байсны дээр 90-ээд онд бизнес эрхлэн хөлжжээ. 

 

Орос болон Германы хэвлэлүүдэд мэдээлснээр, Евгений Пригожин 1980-аад онд хулгай, хүүхдийг биеэ үнэлэлтэд уруу татсан, айлган сүрдүүлсэн хэргээр ял эдлэж байсан аж. Харин 1990-ээд онд зоогийн газрын бизнест хөл тавьж, Кремлийн ихэс дээдсүүд тэр дундаа Владимир Путинд зориулсан арга хэмжээг зохион байгуулж байжээ.

 

Бизнес эрхлэн хөлжсөн Пригожин тансаг амьдралтай талаар хэвлэлүүд мэдээлсэн байна.

 

Тэрбээр хувийн онгоц, сая долларын үнэтэй дарвуулт завь, тансаг орд харштай аж. Хар тэнгисийн эрэг дээр дархан цаазат газар хууль бусаар барьсан нэг ордон нь гэхэд л 100 сая еврогийн үнэтэй гэнэ. Түүнчлэн Пригожин үнэтэй автомашин, адуунд мөнгө хаядаг, 2015 онд охиныхоо хурим болох танхимд зориулж 1 000 000 цэцэг захиалж байжээ. Харин түүний эхнэр нь Wellness төв болон шоколадны үйлдвэртэй гэнэ.

Пригожиний хөлөг онгоц

Лукашенко, Пригожинийг юу холбодог вэ? 

 

Орост цэргийн эргэлт хийх оролдлого дууссаны дараа Пригожин Беларусь руу явна гэж Оросын эрх баригчид мэдэгдэж байлаа. Зургадугаар сарын 25-ны өдөр Лукашенко Пригожинтой хэлэлцэж, Москваг чиглэсэн дайчдын цуваагаа зогсоохыг ятгасан гэдэг. Энэ талаар Беларусийн тал мэдээлсний дараа Евгений Пригожин өөрөө ч баталсан юм.Оросыг донсолгосон энэ хэрэгт гэнэт л Лукашенко гарч ирэн, хэлэлцээ хийсэн нь олныг гайхшруулж байв. Лукашенко Путиний үгийг ёсчлон дагах нь мэдээж, гэхдээ чухамхүү Пригожиний хэрэг дээр Беларусийн Ерөнхийлөгч оролцсон нь ямар учиртай вэ? Лукашенко, Пригожин хоёрыг юу холбодог вэ?

 

New Island зоогийн газарт танилцсан нь 

Евгений Пригожин 1990-ээд оноос хот-дог борлуулах сүлжээ газраас бизнесээ эхлүүлжээ. Харин 1996 онд зэрэглэл өндөртэй зоогийн газрын бизнес эрхлэхээр шийдэж, Санкт-Петербург хотноо "Старая таможня" нэртэй зоогийн газар нээсэн бол үүнээс хоёр жилийн дараа "Москва-177" гэх хуучин усан онгоц худалдан авч, үүн дээрээ  New Island хэмээх хөвөгч зоогийн газар байгуулсан гэнэ. Чухамхүү энд тэрбээр Лукашенкотой танилцсан гэж Беларусийн хэвлэлүүд бичжээ. 

 

Учир нь 1990-ээд оны сүүл 2000-аад оны эхээр New Island зоогийн газар улс төр болон бизнес элитүүд уулзах гол газар байсан гэдэг. 1999 онд энэ зоогийн газарт тухайн үеийн Оросын Ерөнхий сайд Сергей Степашин Олон улсын валютын сангийн тэргүүн Мишель Камдестэй уулзаж байсан бол мөн л энд Путин Францын Ерөнхийлөгч Жак Ширакийг хүлээн авч байсан аж.

 

Пригожиний энэ зоогийн газарт 2002 онд Пригожин Лукашенкотой танилцсан гэж Белтелерадиокомпанийн захирал асан Александр Зимовский өгүүлжээ. Түүний ярьснаар тэр өөрөө ч тэнд байсан гэнэ. 

 

"2002 онд Орост хийсэн айлчлалын үеэр Александр Лукашенко Оросын Ерөнхийлөгчтэй "New Island" хөвөг зоогийн газарт оройн хоол идэхээр шийдсэн. Санхүү болон улс төрийн элитүүдийн дунд ихээхэн алдартай байсан энэ зоогийн газар Евгений Пригожинийнх байсан юм. Түүнийг Беларусийн Ерөнхийлөгчид танилцуулсан. Оройн хоол Лукашенкод таалагдаж, Евгений Пригожинд биечлэн талархаж байлаа" хэмээн Зимовский aif.ru-д ярьжээ.

 

33 дайчны хэрэг 

Тэдний харилцааны талаарх мэдээлэл тун хомс байдаг. Сүүлд гэхэд, 2020 онд Беларусийн сонгуулийн өмнө тус улсад Вагнерын 33 дайчин баривчлагдсан юм. Тухайн үед Беларусийн хэвлэлүүд Пригожиний компанийн дайчид тус улсын нутаг дээрх эмх замбараагүй байдалд оролцохоор төлөвлөж байсан хэмээн мэдээлж байв. 

 

Энэ үеэр Украины тал Донбасс дахь байлдааны ажиллагаанд оролцсон эдгээр хөлсний цэргүүдийг Украинд шилжүүлэн өгөх ёстой хэмээж байлаа. Вагнерчуудыг долдугаар сарын 29-ний өдөр саатуулсан бол наймдугаар сарын 14-ний өдөр гэхэд Орос руу буцаажээ. Тухайн үед Лукашенко мэдэгдэл хийхдээ, түүний том хүү Виктор нь дайчдыг Орос руу буцахаас өмнө уучлалт гуйхаар очсон хэмээж байв. 

 

"Бусдын тоглоом"

 

2020 оны наймдугаар сарын зургааны өдөр буюу сонгууль болохоос гурав хоногийн өмнө Лукашенко Украины сэтгүүлч Дмитрий Гордонд ярилцлага өгсөн юм. Тэрбээр энэ ярилцлагадаа Пригожиний нэрийг дурсаж байлаа. Мөн Пригожинийг "бусдын тоглоом" хэмээж байв. 

 

"Энэ вагнерчууд түүнтэй холбоотой гэдэгт би маш их харамсаж байна. Гэхдээ нөгөөтээгүүр, тэр бол бусдын гарт байгаа тоглоом төдий. Тэр шийдвэр гаргадаггүй. Тийм ээ, тэр зохион байгуулдаг, дайчдад мөнгө төлдөг, үүрэг нь тэр юм. Гэхдээ цаад хүн нь тэр биш. Илүү дээгүүр зиндааны хүмүүс байгаа. Орлогч сайд нар гээд л" хэмээн Беларусьт саатуулагдсан вагнерчуудын талаар өгүүлэхдээ ийнхүү ярьж байжээ.

 

Мөн энэ ярилцлагын дараа Пригожин Лукашенког таньдаг, найрсаг харилцаатай хэмээн хэвлэлд ярилцлага өгч байв.

Пригожиний онгоц Беларусьт газардсан байгаа нь

Нэмэж өгүүлэхэд, өдгөө Пригожин Беларусьт байгаа гэдгийг зургадугаар сарын 27-ны өдөр Лукашенко баталсан. Зэвсэгт бослого зохион байгуулсных нь төлөө хатуу шийтгэнэ гэж Путин анхны мэдэгдэлдээ онцолж байсан бол мэдэгдлийн дараа Песков сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "хэргийг хэрэгсэхгүй" болгосон хэмээж байлаа. Гэтэл Холбооны аюулгүй байдлын алба хэргийг хаагаагүй гэж дахин мэдэгдсэн гээд эргэж буцсан шийдвэрүүд гарч байв. Харин сүүлийн үеийн мэдээллээр, ОХУ-д Пригожиний бослоготой холбоотой хэргийг хаасан, энэ нь "Эх орныхоо төлөө фронт дээр байгуулсан гавьяатай нь холбоотой" гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
оросын төрийг гэмт хэрэгтнүүд эрүүгийн элементүүд болон оросын удирдагчид хамтдаа барьж зохицуулж зохицож байдаг бололтой. үүгээрээ бол пүтин үнэхээр ичмээр юмаа аргаа барсан баас шүүдээ пүтин бол
2023-06-29
За яадын:
Путлер ахын найз юм чинь
2023-06-28
Шүдээ хүртэл зэвсэглэсэн,зэрлэгшсэн,мэргэжлийн арми шүү дээ. Польшууд болгоомжлох нь аргагүй.
2023-06-28
Болд:
Орос орон чинь хаашаа юм бэ. Эрүүгийн гэмт хэрэгтэнгүүд төрийн түшээдтэй нь хамтран төр барьлцдаг юм уу
2023-06-28
Одоо Польш улс хамгийн аюултай бөйдалд орох болно. Украйны хойд талаас дайрахгүй гэж бодож бна. Фашизмыг хамгийн их дэмжиж Оросын эсрэг хамгийн их ярьсан орон нь Польш юм. Белорусс эхлээд цөмийн зэвсэгтэй болсон. Дараа нь Пригожин очлоо. Цөмийн гүрэн рүү ямарч улс дайрч чадахгүй. Бод бод бод.
2023-06-28
Шүдээ хүртэл зэвсэглэсэн,зэрлэгшсэн,мэргэжлийн арми шүү дээ. Польшууд болгоомжлох нь аргагүй.