Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
Францад цагдаагийнхан өсвөр насны хүүг хөнөөсний дараа эмх замбараагүй байдал дэгдэв
2023-06-28

Францын нийслэл Парис хотын дагуул хот болох Нантерд өсвөр насны хүүг цагдаагийнхан хөнөөсний дараа эмх замбараагүй байдал дэгджээ. Энэ талаар Францын хэвлэлүүд мэдээлсэн байна. 

 

Le Monde сонины мээдэлснээр, зургадугаар сарын 27-ны өглөө 17 настай хүү хоёр зорчигчтойгоор машин жолоодон явж байх үед цагдаагийн алба хаагч машинаа зогсоохыг шаарджээ. Өсвөр насны хүү цагдаагийн шаардлага биелүүлээгүй тул цагдаагийн ажилтан түүн рүү  буудсан аж. Хүү өмнө нь жолооны эрхгүйгээр машин жолоодож, цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлээгүй тохиолдол бүртгэгдэж байсан гэнэ. 

 

Энэ хэргийн дараа өсвөр насны хүүг буудсан цагдаагийн алба хаагчийг "санаатайгаар хүний амь хөнөөсөн" хэрэгт сэжиглэн баривчилсан байна. Улмаар зургадугаар сарын 27-ны үдэш Нантер хотод цагдаагийн газрын гадаа эсэргүүцлийн жагсаал болж, улмаар эмх замбараагүй байдал дэгджээ. Эсэргүүцэгчдийн зарим нь хашлага, хогийн сав шатааж, автобусны буудлыг эвдэлж, цагдаагийнхан руу элдэв зүйл шидсэн байна. Үүний хариуд цагдаагийнхан нулимс асгаруулагч хийж ашиглажээ. Энэ үймээний үеэр долоон хүн баривчлагдсан аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Llmööö Llmööö:
Ter huuhed ni hun dairaad alsan bol yanaa bas arab haltaruud l baigaa daa
2023-06-30
Зочин:
АНУ ЕХ хоёрыг дагаж далдганаад эдийн засаг нь сэхээнд ороод газар нутаг хууль бус дүрвэгсэд цагаачдаар дүүрээд мөхөж байгаа орон.
2023-06-28