Израилын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын хүүхдүүд байлдааны ажиллагаанд оролцож байна

Израилын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын хүүхдүүд байлдааны ажиллагаанд оролцож байна

Үүний зэрэгцээ Үндэсний аюулгүй байдлын сайд, Хуульзүйн сайд нарын хүүхдүүд ч армид татагдсан байна. Мөн Хот суурингийн асуудал эрхэлсэн сайд Орит Струкийн гэр бүлийн найман гишүүн, Хөдөө аж ахуйн сайд Ави Дихтерийн бүх хүүхэд, Сангийн сайд Бецалель Смотричийн хоёр дүү байлдаж яваа аж. Харин Хөдөлмөрийн сайд Бен-Цурагийн гэр бүлийн нэгэн гишүүн байлдааны үеэр шархджээ.

Дэлгэрэнгүй
Британийн эрдэмтэд арслан заан амилуулна гэв

Британийн эрдэмтэд арслан заан амилуулна гэв

Компанийн Ерөнхий захирлын мэдэгдсэнээр, эрдэм шинжилгээний ажлын дүнд мэндэлсэн арслан заан хосгүй чадвартай байх гэнэ. Тухайлбал, хүйтнийг ажирдаггүй, хойд туйл зэрэг цаг уурын ширүүн нөхцөлд ч амьдрах чадвартай байх аж. 

Дэлгэрэнгүй
Израил, ХАМАС-ын дайн эхэлснээс хойш 50 орчим сэтгүүлч амиа алджээ

Израил, ХАМАС-ын дайн эхэлснээс хойш 50 орчим сэтгүүлч амиа алджээ

Өнгөрсөн сарын долооны өдөр ХАМАС бүлэглэл Израил руу гэнэт халдсанаар Израил, ХАМАС-ын хооронд дайн дэгдсэн юм. Энэ дайны улмаас олон мянган энгийн иргэн амиа алдсаны дунд ажил үүргээ гүйцэтгэж явсан сэтгүүлчид багтаж байгаа талаар Сэтгүүлчдийг хамгаалах хороо мэдэгджээ. 

Дэлгэрэнгүй
Туркийн онгоц зорчигчдоо мартан нисжээ

Туркийн онгоц зорчигчдоо мартан нисжээ

Туркийн агаарын тээврийн компанийн онгоц Парисаар Измир рүү нислэг үйлдэхдээ зорчигчдоо мартаж, 30 зорчигчийг нисэх буудалд үлдээн Измирт газарджээ. Энэ талаар МИР24 суваг мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй
АНУ Монголд хуягт техник нийлүүлнэ

АНУ Монголд хуягт техник нийлүүлнэ

АНУ-ын Батлан хамгаалах яам гадаадын захиалагчдадаа зориулан JLYV хуягт машины үйлдвэрлэх захиалгыг Oshkosh Defense үйлдвэрт өгчээ. Энэ захиалгын талаар үйлдвэрлэгч концерны сайт дээр мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй
Наполеоны малгай 1,9 сая еврогийн үнэ хүрэв

Наполеоны малгай 1,9 сая еврогийн үнэ хүрэв

Францын эзэн хаан Наполеон Бонапартын малгайг дуудлага худалдаанд тавьж, улмаар асар өндөр үнээр зарагдсан талаар Osenat дуудлага худалдааны газар мэдээлжээ. 

Дэлгэрэнгүй
Израилын жагсагчид Нетаньяхуг огцрохыг шаардав

Израилын жагсагчид Нетаньяхуг огцрохыг шаардав

Ираил, ХАМАС-ын хооронд дайн эхэлсэн цагаас л Израилд эрх баригчдыг олон хүн амиа алдсанд буруутган иргэд олноор эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байгаа юм. Энэ удаад Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн байрны гадаа эсэргүүцлийн жагсаал болж, Нетаньяхуг огцрохыг шаарджээ. 

Дэлгэрэнгүй
Miss Universe-2023 тэмцээний тэргүүн титмийг Никарагуагийн бүсгүй хүртжээ

Miss Universe-2023 тэмцээний тэргүүн титмийг Никарагуагийн бүсгүй хүртжээ

Шейнис Төв Америкийн их сургуульд суралцан, олон нийтийн харилцааны бакалаврын зэрэгтэйгээр төгссөн байна. Оюутан ахуйдаа волейболоор хичээллэдэг байсан. Одоо жүжигчин, брендийн төлөөлөгчөөр ажилладаг аж. Тэрбээр энэ тэмцээний хагас шигшээд багтаж чадсан Никарагуагийн тав дахь гоо бүсгүй, харин тэргүүн титэм хүртсэн анхны гоо бүсгүй болж байгаа юм байна. 

Дэлгэрэнгүй
Газын зурваст амиа алдсан хүний тоо 13 мянгыг давлаа

Газын зурваст амиа алдсан хүний тоо 13 мянгыг давлаа

Өнгөрсөн сарын долооны өдөр ХАМАС бүлэглэл Израил руу гэнэт халдаж, 1300 гаруй хүнийг хөнөөж, 200 гаруй хүнийг барьцаалсны хариуд Израил Газын зурвасыг агаараас бөмбөгдөж, хуурай замын цэргийн ажиллагаа эхлүүлсэн юм. 

Дэлгэрэнгүй
Монголын иргэн ОХУ-д хүн амины хэрэг үйлдэж, хоригджээ

Монголын иргэн ОХУ-д хүн амины хэрэг үйлдэж, хоригджээ

Буриадад Монголын иргэн хүн амины хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан талаар  холбогдох шүүхийн хэвлэлийн албанаас авсан мэдээлэлтэйгээр Байкал инфо сонин мэдээлжээ. 

Дэлгэрэнгүй
Шийгуа палестинчуудын эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон нь

Шийгуа палестинчуудын эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон нь

"Газын зурваст улаан, хар, ногоон гээд Палестины далбааны өнгийг харуулан зүссэн шийгуа барьж явсан залуусыг баривчилж байсан түүх бий" хэмээн Ослод хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа Нью-*Йорк Таймс сонины сурвалжлагч Жон Кифнер өгүүлж байв.

Дэлгэрэнгүй
ВИДЕО: Хавайн цөөрөм ягаан өнгөтэй болжээ

ВИДЕО: Хавайн цөөрөм ягаан өнгөтэй болжээ

Мэргэжилтнүүдийн өгүүлснээр, цөөрөм ягаан өнгөтэй болсон нь Хавайд ган гачиг болсноор давс маш ихээр агуулсан галобактериуд усанд олширсонтой  холбоотой гэнэ. Ингээд давс ихэссэнээр цөөрөм ийм ягаан өнгөтэй болсон бөгөөд аадар бороо орсны дараа усны давс багасч, ягаан өнгө арилна гэж эрдэмтэд өгүүлжээ. 

Дэлгэрэнгүй
Дэлхийн хамгийн өнөр бүл 200 гишүүнтэй

Дэлхийн хамгийн өнөр бүл 200 гишүүнтэй

Хоёр зуу орчим хүнтэй нэгэн гэр бүлийг хооллох, хувцаслах гэдэг амаргүй даваа. Гэхдээ энэ гэр бүлийн гишүүн бүр үүнд хувь нэмэр оруулдаг аж. Сионагийн гэр бүлийн гишүүд гахайн аж ахуйд ажиллаж, 100 орчим идэшний гахай өсгөж, тариалангийн талбай, гуанз, төмрийн урланд ажилладаг байна. 

Дэлгэрэнгүй
Сан-Францискод дээд хэмжээний уулзалтын өмнө орон гэргүйчүүдийг яаралтай нүүлгэжээ

Сан-Францискод дээд хэмжээний уулзалтын өмнө орон гэргүйчүүдийг яаралтай нүүлгэжээ

Хотын өнгө төрх ийнхүү эрс өөрчлөгдсөн нь Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт болсон гэдгийг Калифорнийн захирагч хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ энэ уулзалт болохоос ч хэдэн сарын өмнө талбайг тохижуулахаар төлөвлөж байсан хэмээн онцолсон байна. 

Дэлгэрэнгүй
Израилыг шүүмжилсэн сэтгүүлчдийг сурвалжлага хийхийг хоригложээ

Израилыг шүүмжилсэн сэтгүүлчдийг сурвалжлага хийхийг хоригложээ

Харин үүний дараа Лос-Анжелес Таймс сонины удирдлага нээлттэй захидалд гарын үсэг зурсан сэтгүүлчдийг дор хаяж гурван сарын хугацаанд өнөөгийн сөргөлдөөнийг сурвалжлахыг хоригложээ. Түүнчлэн тус сонинаы ерөнхий редактор сэтгүүлчдэд цахим захидал илгээн, сэтгүүлчид үйл явдлыг дамжуулахдаа хувийн үзэл бодлыг шингээж болохгүй зэрэг мэргэжлийн ёсзүйн дүрмийг сануулсан байна.

Дэлгэрэнгүй
Газын зурваст амиа алдсан хүний тоо 11 470 болжээ

Газын зурваст амиа алдсан хүний тоо 11 470 болжээ

Палестины ХАМАС бүлэглэл 10 дугаар сарын долооны өдөр Израил руу халдаж, 1300 гаруй хүний аминд хүрсний хариуд Израил ХАМАС-т дайн зарлаж, Газын зурвасыг бөмбөгдөж, дараа нь хуурай замын цэргийн ажиллагаа явуулсан юм. 

Дэлгэрэнгүй
Израилын арми Аш-Шифа эмнэлэгт ус, хүнсний бүтээгдэхүүн хүргэжээ

Израилын арми Аш-Шифа эмнэлэгт ус, хүнсний бүтээгдэхүүн хүргэжээ

Израилын арми Газын зурвас дахь хамгийн том эмнэлгүүдийн нэг болох "Аш-Шифа" эмнэлэг рүү довтолж, тус эмнэлгийг эзлэсний дараа эмнэлэг ундны ус, хүнсгүй болсон талаарх мэдээлэл гарч байсан. Харин өнөөдөр Израилын цэргүүд ус, хүнс хүргэжээ.

Дэлгэрэнгүй
Аль Жазира: Израилын арми Баруун эрэг дэх эмнэлгийг бүсэллээ

Аль Жазира: Израилын арми Баруун эрэг дэх эмнэлгийг бүсэллээ

Өнгөрсөн сард ХАМАС бүлэглэл Израил руу дайрсны хариуд Газын зурвасыг агаараас бөмбөгдөж, улмаар хуурай замын цэргийн ажиллагаа эхлүүлсэн Израилын арми энэ долоо хоногт Газын хамгийн том эмнэлгийн нэг болох "Аш-Шифа" эмнэлэг рүү довтолж, хяналтаа тогтоосон юм. Энэ удаад Иордан голын баруун эргийн эмнэлэг рүү довтолжээ. 

Дэлгэрэнгүй
ЦАХАЛ: Газын эмнэлэг дороос хонгил олсон

ЦАХАЛ: Газын эмнэлэг дороос хонгил олсон

Женевийн конвенциор эмнэлгийн байгууллага сөргөлдөөний үед бүрэн хамгаалагдах ёстой байдаг ч Израилын цэргүүд ийнхүү эмнэлэг рүү халдсаныг олон улсын байгууллагууд шүүмжилж байв. Үүний хариуд Израилын тал мэдэгдэл хийхдээ ХАМАС-ын алан хядагчид энгийн иргэдээр амьд бамбай хийж, эмнэлэгт нуугдаж байгаа хэмээн онцолж байлаа. 

Дэлгэрэнгүй
Хятадад суралцагчдын сэтгэцийн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн хороо байгуулжээ

Хятадад суралцагчдын сэтгэцийн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн хороо байгуулжээ

Хорооны ажиллагаа бүс нутгуудаар заагласан таван ажлын бүсийг хамрах бөгөөд бүс тус бүр сэтгэцийн эрүүл мэндийн асуудлуудыг эрт илрүүлэхийн тулд орон нутгийн суралцагчдын сэтгэцийн эрүүл мэнд, хөгжлийн чиг хандлагын үнэлгээ өгөх өргөн цар хүрээтэй ажлыг зохион байгуулах юм байна.

Дэлгэрэнгүй