Америкийн томоохон хэвлэлүүдийн нэг болох "Лос Анжелес Таймс" сонины сэтгүүлчид Израилын үйлдлийг хурцаар шүүмжилсэн нээлттэй захидалд гарын үсэг зурсныхаа төлөө Газ дахь үйл явдлыг сурвалжлах эрхгүй болжээ. Энэ талаар холбогдох эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр Semafor мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Газын зурвасыг бөмбөгдөж байгаа болон сэтгүүлчид амиа алдаж байгааг Лос-Анжелес Таймс сонины 10 сэтгүүлч шүүмжлэн, нээлттэй захидалд гарын үсэг зурсан байна. Энэ захидлыг 11 дүгээр сард бичсэн бөгөөд 11 дүгээр сарын есний өдрөөс хойш дэлхий даяар 1,2 мянган сэтгүүлч дэмжин, гарын үсэг зурсан байна. Нээлттэй захидалд, Израилын үйл ажиллагааны талаар мэдээлэхдээ "угсаатны цэвэрлэгээ", "геноцид" зэрэг нэр томъёог ашиглахыг уриалсан байв.
Харин үүний дараа Лос-Анжелес Таймс сонины удирдлага нээлттэй захидалд гарын үсэг зурсан сэтгүүлчдийг дор хаяж гурван сарын хугацаанд өнөөгийн сөргөлдөөнийг сурвалжлахыг хоригложээ. Түүнчлэн тус сонинаы ерөнхий редактор сэтгүүлчдэд цахим захидал илгээн, сэтгүүлчид үйл явдлыг дамжуулахдаа хувийн үзэл бодлыг шингээж болохгүй зэрэг мэргэжлийн ёсзүйн дүрмийг сануулсан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |