Газын зурваст амиа алдсан хүний тоо 11 470 болжээ
2023-11-17

Палестины ХАМАС бүлэглэл 10 дугаар сарын долооны өдөр Израил руу халдаж, 1300 гаруй хүний аминд хүрсний хариуд Израил ХАМАС-т дайн зарлаж, Газын зурвасыг бөмбөгдөж, дараа нь хуурай замын цэргийн ажиллагаа явуулсан юм. 

 

Энэ хугацаанд энгийн иргэд хэдэн мянгаараа амиа алдсан бөгөөд Израилын арми дүрвэгчдийн хуаран дээр ч цохилт өгсөн тохиолдол хэдэнтээ гарч байлаа. Сүүлийн үеийн мэдээллээр, Газын зурваст 10 дугаар сарын долооны өдрөөс хойш нийт 11 470 хүн амиа алдсан гэж Аль Жазира телевиз мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, мэдээлэл цуглуулдаг Газын зурвасын эрүүл мэндийн систем ажиллахгүй байсны улмаас хэд хоногийн туршид хохирогчдын талаарх мэдээлэл шинэчлэгдээгүй байсан гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин