Өнгөрсөн сард ХАМАС бүлэглэл Израил руу дайрсны хариуд Газын зурвасыг агаараас бөмбөгдөж, улмаар хуурай замын цэргийн ажиллагаа эхлүүлсэн Израилын арми энэ долоо хоногт Газын хамгийн том эмнэлгийн нэг болох "Аш-Шифа" эмнэлэг рүү довтолж, хяналтаа тогтоосон юм. Энэ удаад Иордан голын баруун эргийн эмнэлэг рүү довтолжээ.
Катарын Аль Жазира телевизийн мэдээлснээр, ЦАХАЛ-ын цэргүүд Иордан голын баруун эргийн Женин хотын "Ибн Сина" эмнэлгийг бүслэж, эмнэлгийн ажилтан болон өвчтөнүүдийги барилгаас гарахыг шаардсан байна. Харин эмч нар цэргүүдийн шаардлагыг биелүүлэхээс татгалзаж байгаа гэж эх сурвалж мэдээлсэн байна.
Ливаны Al Mayadeen сувгийн мэдээлснээр, яг одоо ЦАХАЛ-ын цэргүүд "Ибн Сина" эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасаг руу довтолж, дотогш нэвтрэн, эмнэлгийн ажилтнуудыг байцааж байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |