БНХАУ-д сурагчдын сэтгэцийн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн хороо байгуулжээ. Энэ талаарх мэдээллийг БНХАУ-ын Боловсролын яамнаас авсан мэдээлэлтэйгээр Жэнминь жибао сонин дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Суралцагчдын сэтгэцийн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлдөх хороо нь оюутан, бага дунд сургуулийн сурагчдын сэтгэцийн эрүүл мэндэд хяналт тавьж, үнэлгээ өгөх аж. Түүнчлэн шинжлэх ухаан, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа, зөвлөгөө өгөх зэрэг нь энэ хорооны зорилтод багтжээ.
Хорооны ажиллагаа бүс нутгуудаар заагласан таван ажлын бүсийг хамрах бөгөөд бүс тус бүр сэтгэцийн эрүүл мэндийн асуудлуудыг эрт илрүүлэхийн тулд орон нутгийн суралцагчдын сэтгэцийн эрүүл мэнд, хөгжлийн чиг хандлагын үнэлгээ өгөх өргөн цар хүрээтэй ажлыг зохион байгуулах юм байна.
Энд дуулгахад, Хонконгт сурагчдын дунд сэтгэл хямрал хамгийн өргөн дэлгэрсэн сэтгэцийн асуудалд тооцогддог гэсэн судалгаа гарч байв.
Түүнчлэн хичээлийн дарамтаас болж залуусын дунд амиа хорлох байдал Хятадад нэмэгдэж байгаа гэнэ. Хятадад 5-14 насны хүүхэд амиа хорлосон тохиолдол 2010-2021 оны хооронд жил бүр 10 хувиар нэмэгджээ.
Хичээлийн дүн болон түгшүүр, хямралаас болж 2023 оны эхээр амиа хорлосон 15 настай Ху Синюгийн хэрэг Хятадад олон нийтийн анхаарлыг ихээр татсан юм. Тиймээс эрдэмтэд амиа хорлох эрсдэлийг эрт илрүүлэх боломж олгох, хүүхдүүдэд зориулсан хөтөлбөр боловсруулахад нэн тэргүүнд анхаарлаа хандуулахыг эрдэмтэд эрх баригчдад хандан уриалж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |