Хавайн нэгэн цөөрөм гэнэт тод ягаан өнгөтэй болжээ. Энэ өвөрмөц үзэгдлийн талаарх мэдээллийг АР агентлаг дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, гэнэт өвөрмөц өнгөтэй болсон цөөрмийг үзэхээр эрэг дагуу олон хүн цуглардаг болжээ. Мауи арлын Онгон байгалийн үндэсний дархан цаазат газрын ажилтнуудын өгүүлснээр, цөөрөм ягаан өнгөтэй болсон нь гайхах үзэгдэл биш гэнэ.
Мэргэжилтнүүдийн өгүүлснээр, цөөрөм ягаан өнгөтэй болсон нь Хавайд ган гачиг болсноор давс маш ихээр агуулсан галобактериуд усанд олширсонтой холбоотой гэнэ. Ингээд давс ихэссэнээр цөөрөм ийм ягаан өнгөтэй болсон бөгөөд аадар бороо орсны дараа усны давс багасч, ягаан өнгө арилна гэж эрдэмтэд өгүүлжээ.
Г.Бямбасүрэн