Буриадад Монголын иргэн хүн амины хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан талаар холбогдох шүүхийн хэвлэлийн албанаас авсан мэдээлэлтэйгээр Байкал инфо сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Монголын иргэнийг хүний амь хөнөөсөн хэрэгт сэжиглэн баривчлах шийдвэрийг Иволгиний дүүргийн шүүх 11 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан байна. Тэрбээр 11 дүгээр сарын наймны өдөр Хойтобэе сууринд нутгийн оршин суугчтай маргалдаж, улмаар гар болон модоор нүүр, толгойн тус газарт нь цохижээ. Улмаар хохирогч хүнд гэмтэл авсны улмаас нас барсан байна.
Монголын иргэнийн үйлдсэн энэ хэргийн материалыг Иволгиний дүүргийн шүүх хянан үзээд, 11 дүгээр сарын 15-ны өдөр тухайн иргэнийг баривчлан саатуулах шийдвэр гаргажээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |