Израил, ХАМАС-ын хооронд дайн эхэлсэн цагаас л Израилд эрх баригчдыг олон хүн амиа алдсанд буруутган иргэд олноор эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байгаа юм. Энэ удаад Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн байрны гадаа эсэргүүцлийн жагсаал болж, Нетаньяхуг огцрохыг шаарджээ.
The Israel Times сонины мэдээлснээр, ХАМАС бүлэглэлд олзлогдсон хүмүүсийн амь насны төлөө Нетаньяхуд хариуцлаг тооцохыг эсэргүүцэгчид шаардан, "Дахин хичнээн цус урсах ёстой вэ? Үүнд Нетаньяху буруутай гэдэг нь хүн бүрт ойлгомжтой", "Цаг дууслаа, ард түмэн олзны хүмүүсийг суллахыг шаардаж байна. Огцор" гэсэн бичигтэй хуудсыг эсэргүүцэгчид барин зогсжээ.
Израилын эрх баригчдын мэдээлснээр, 250 орчим хүн ХАМАС бүлэглэлийн барьцаанд байгаа бөгөөд тэдний ихэнх нь Израилын иргэд аж. Түүнчлэн олзны хүмүүсийн дунд 35 гадаад хүн байгаагийн ихэнх нь Израилд ажиллаж байсан Таиландын иргэд юм байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |