Израилын арми Газын зурвас дахь хамгийн том эмнэлгүүдийн нэг болох "Аш-Шифа" эмнэлэг рүү довтолж, тус эмнэлгийг эзлэсний дараа эмнэлэг ундны ус, хүнсгүй болсон талаарх мэдээлэл гарч байсан. Харин өнөөдөр Израилын цэргүүд ус, хүнс хүргэжээ.
ТАСС агентлагийн мэдээлснээр, Газын "Аш-Шифа" эмнэлгийн ажилтанд дөрвөн мянган литр ус, 1,5 мянган бэлэн хүнсний багц хүлээлгэн өгсөн гэж ЦАХАЛ-ын армийн мэдэгдэлд өгүүлсэн байна.
Израилын цэргүүд ХАМАС-ын шуурхай удирдлагын төв байрлаж байгаа гэж үзэн "Аш-Шифа" эмнээлг рүү довтолж эхэлсэн юм. Улмаар эмнэлгийн нутаг дэвсгэр рүү нэвтэрснийхээ дараа зэвсэг олсон хэмээн гэрэл зургийг үзүүлсэн бол өнөөдөр хийсэн мэдэгдэлдээ эмнэлгийн дороос алан хядагчдын хонгил, зэвсэг бүхий автомашин олсон гэж онцолсон байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |