Сальвадорт Miss Universe-2023 тэмцээн өндөрлөж, ялагчаар Никарагуаг төлөөлөн оролцсон бүсгүй тодорчээ. Энэ талаар The Mirror мэдээлсэн байна.
Никарагуагийн гоо бүсгүй, 23 настай Шейнис Паласиос энэ удаагийн Miss Universe тэмцээний тэргүүн титмийг хүртсэн бөгөөд тэрбээр 2016 оноос эхлэн гоо бүсгүйн тэмцээнд оролцож байгаа аж. Тэрбээр "Никарагуагийн гоо охин-2016" тэмцээнд ялагч болж байжээ.
Шейнис Төв Америкийн их сургуульд суралцан, олон нийтийн харилцааны бакалаврын зэрэгтэйгээр төгссөн байна. Оюутан ахуйдаа волейболоор хичээллэдэг байсан. Одоо жүжигчин, брендийн төлөөлөгчөөр ажилладаг аж. Тэрбээр энэ тэмцээний хагас шигшээд багтаж чадсан Никарагуагийн тав дахь гоо бүсгүй, харин тэргүүн титэм хүртсэн анхны гоо бүсгүй болж байгаа юм байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |