Туркийн агаарын тээврийн компанийн онгоц Парисаар Измир рүү нислэг үйлдэхдээ зорчигчдоо мартаж, 30 зорчигчийг нисэх буудалд үлдээн Измирт газарджээ. Энэ талаар МИР24 суваг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Парис-Измир чиглэлийн нислэг 11 дүгээр сарын 18-ны 17:00 цагт Шарль де Голлийн нисэх буудлаас хөөрөх ёстой байжээ. Гэвч нислэг саатаж, 20:00 цагт нислэг үйлдэнэ гэж зорчигчдод зарласан байна.
Товлосон цаг өнгөрсөн ч нислэгийн зорчигчдыг суулгаж байгаа талаар зар мэдээлэл сонсоогүй зорчигчид сандралдаж, улмаар радиолокацийн апликейшнээс онгоц хэдийнэ ниссэн гэдгийг олж мэджээ. Зорчигчид компанитай холбогдох гэсэн ч чадаагүй аж. Ингээд 30 зорчигчоо орхин ниссэн онгоц Измирт газарджээ. Харин сүүлд гарсан мэдээллээр, компанийнхан зорчигчидтой холбогдож, тэднийг зочид буудалд байрлуулан, дараагийн нислэгээр Измир рүү хүргэсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |