Энэтхэгийн Мизорам мужийн Бактаунг тосгон дэлхийн хамгийн өнөр бүл амьдардаг аж. Энд 200 орчим хүн нэгэн дээвэр дор амьдардаг талаар "Моя планета" суваг мэдээлжээ.
Энэ өнөр гэр бүлийн тэргүүн нь Пу Сиона байсан аж. Тэр 38 эхнэр, 89 хүүхэд, 36 ач зээтэй. Сиона 2021 онд 76 насандаа хүнд өвчний улмаас таалал төгссөн ч түүний гэр бүл өнөө хүртэл нэгэн дээвэр дор хамтдаа амьдардаг гэнэ.
Пу амьд ахуйдаа Бактаунг уулын орчимд асар том орон сууц барьжээ. Энэ орон сууцанд тэдний гэр бүл амьдрах бөгөөд зарим хүүхдүүд нь эхнэртэй болж, бүгд хамтдаа амьдрах болсноор энэ байранд амьдардаг хүний тоо 199-д хүрчээ.
Тэд өдөрт хоёр удаа хоол идэхээр том танхимд цугладаг аж. Гэр бүлийн гишүүд хоол хүнснээс эхлээд мөнгөө ч хоорондоо хуваалцдаг байна. Тэдний гэр бүл улам өнөр өтгөн болж байгаа тул одоо энэ тосгонд дахин нэг байшин барьж байгаа гэнэ.
Хоёр зуу орчим хүнтэй нэгэн гэр бүлийг хооллох, хувцаслах гэдэг амаргүй даваа. Гэхдээ энэ гэр бүлийн гишүүн бүр үүнд хувь нэмэр оруулдаг аж. Сионагийн гэр бүлийн гишүүд гахайн аж ахуйд ажиллаж, 100 орчим идэшний гахай өсгөж, тариалангийн талбай, гуанз, төмрийн урланд ажилладаг байна.
Тэд нэг удаад хооллоход 80 кг будуу, бусад олон төрлийн хүнс шаардагдах бөгөөд эдгээрийг асар том тогоонд хийн, хоол болгодог аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |