Өнгөрсөн сарын долооны өдөр ХАМАС бүлэглэл Израил руу гэнэт халдаж, 1300 гаруй хүнийг хөнөөж, 200 гаруй хүнийг барьцаалсны хариуд Израил Газын зурвасыг агаараас бөмбөгдөж, хуурай замын цэргийн ажиллагаа эхлүүлсэн юм.
ХАМАС, Израилын дайны улмаас хамгийн ихээр хохирч байгаа нь Газын зурвасын оршин суугчид бөгөөд энд амиа алдсан хүний тоо 13 мянгыг давжээ. Үүнээс 5,5 мянга нь хүүхдүүд байгаа талаар Аль-Жазира телевиз ХАМАС хөдөлгөөний төлөөлөгчөөс авсан мэдээлэлтэйгээр дамжуулсан байна. ХАМАС-ын мэдэгдсэнээр, Газын зурваст халдварт өвчнөөр өвдсөн хүний тоо 30 мянгыг давжээ.
Одоо Газын зурваст нөхцөл байдал хүнд байгаа бөгөөд эн хотын томоохон эмнэлэгт Израилын цэргүүд хяналтаа тогтоосон юм. Олон өвчтөн, энгийн иргэд хоргодож буй энэ эмнэлгийн байр руу дайрсан шалтгаанаа Израилын тал ХАМАС бүлэглэлийн алан хядагчид эмнэлэгт нуугдаж байгаа хэмээн тайлбарлаж байлаа. Улмаар энэ үйлдлээ зөвтгөхөөр алан хядагчдын зэвсэг, эмнэлэг доогуурх хонгил илрүүлснээ зарлаж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |