Украинд шархадсан буриадууд Монголд эмчлүүлж байна

img

Сүүлийн үед Монголын сувиллуудад Украин дахь "цэргийн ажиллагаа"-ы оролцогчид эмчлүүлэх болсон талаар манай орны тухай мэдээллийг орос хэлтэй уншигчдад хүргэдэг, Оросын "Монголия сейчас" сайт мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Монголд эмчлүүлж байгаа хүмүүсийн ихэнх нь Буриад, Эрхүү болон Чита мужийн оршин суугчид байгаа гэнэ. Тэр дундаа Украинд сөргөлдөөн эхэлсэн эхний өдрөөс л дайтаж байгаа Хиагтын танкийн бригадын гэрээт буриад цэргүүд байгаа талаар "Монголия сейчас" мэдээлжээ. 

 

"Энэ бригадынхан ээлжээр тэргүүн шугам руу явдаг. Зарим нь шархдаж, эх орон руугаа буцдаг бөгөөд тэдэнд нөхөн сэргээх эмчилгээ шаардлагатай. Чухамхүү тэднийг хөрш Монголын бизнесменүүд болон тамирчид анхааралдаа авчээ. Ингээд тэр үеэс хойш шархадсан орос дайчид Монголын сувиллуудад эмчлүүлэх болсон байна" хэмээн "Монголия сейчас" бичсэн байна.

 

Мэдээлэлд өгүүлснээр, орос дайчдыг Монголд нөхөн сэргээх эмчилгээнд хамруулах санааг анх Москва мужийн Чехов хотын хөдөлгөөн засалч эмч болох Сергей Дробот болон Игорь Королев нар сэдсэн аж. Тэд каскадер, морин спортын тамирчдын үе мөч, нуруу нугасыг эмчилдэг байсан бөгөөд тэдэн дээр Монголын морьт каскадерууд ч ирж үйлчлүүлж байсан, тэднээс Монголын сувиллын талаар олж мэдсэнээр орос дайчдыг Монгол руу илгээх болсон хэмээн "Монголия сейчас" бичжээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

орос гээд үхчих гээд байдаг буриадууд хашрахгүй оросынхоо төлөө байлдаж тэнэгтдэг байнашд
2023-03-06
ajaa taij:
orosuudaas iluu orkburiaduud duraaraa baina.Dunkkuuch baina.
2023-03-03
Эх оронч:
Фашист оросын цэргийг эмчилж байж газрын хөрснөөс арчигдан ялагдахад нь дэлхий нийтийн шахаанд орно гэдгээ мулгуу тангууд ойлгож байвал таарна!!!!
2023-03-02
Сэтгүүлч нар улсаа худалдах хэрэггүй
2023-03-02
Түрэмгий фашистуудыг яах гэж байгаан
2023-03-01
sain baina. gehdee medeeleh hereggui yum
2023-03-01
Зочин:
Монголыг үгүй хийх бодлоготой мэдээ байна . Ядцан укрианы мэдээ
2023-03-01
Шал худлаа мэдээлэл байна. Монголд эмчлүүлж байгаа нэг ч буриад орос байхгүй, үүнийг баттай мэднэ
2023-03-01