Данид батлан хамгаалахын төсвөө нэмэгдүүлэхийн тулд улсын баярыг цуцлав

img

Данид XVII зуунаас эхлэн тэмдэглэж буй Аугаа мөргөлийн өдрийн улсын баяр гэсэн статусыг цуцлах шийдвэрийг тус улсын парламент гаргажээ. Энэ талаар DW агентлаг мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, хоёрдугаар сарын 28-ны өдөр болсон хуралдаанаар Аугаа мөргөлийн өдрийг улсын баяр гэж үзэхгүй байх тухай асуудлаар санал хураахад 98 гишүүн дэмжсэн байна.

 

Энэ санаачилгыг Данийн Ерөнхий сайд Метте Фредериксений засгийн газар гаргасан бөгөөд энэ нь Данийн батлан хамгаалахын төсвийн санхүүжилтийг нэмэгдүүлэх зорилготой аж. Сайд нарын танхимын тооцоолсноор, улсын баяр тэмдэглэлгүй, ажлын нэмэлт нэг өдрийг гаргаснаар төрийн санд 400 сая орчим еврогийн орлого орох юм байна. Улсын баяр тэмдэглэхгүйгээр нийтээрээ ажиллаж олсон энэ орлогыг НАТО-оос тавьсан, батлан хамгаалахын санхүүжилтийг ДНБ-ийн хоёр хувьд хүргэх шаардлагыг биелүүлэхэдп зарцуулах аж. 

 

"Нэг өдөр илүү ажиллах нь ямар ч хүндрэлгүй" гэж Засгийн газрын тэргүүн онцлоод, батлан хамгаалах, аюулгүй байдал, эрүүл мэнд зэрэг салбаруудад асар их зардал шаардлагатай байгааг цохон тэмдэглэсэн байна.

 

Харин ийнхүү улсын баярыг цуцлах шийдвэр гаргасныг үйлдвэрчний эвлэлүүд эсэргүүцжээ. Тодруулбал, Данийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо эсэргүүцлийн өргөх бичиг үйлдэж, 470 000 гаруй гарын үсэг цуглуулсны дээр олон нийтийн санал асуулга явуулахыг уриалсан байна. 

 

Энд дуулгахад, Аугаа мөргөлийн өдрийг Данид Улаан өндөгний баяраас хойш дөрөв дэх баасан гарагт тэмдэглэдэг бөгөөд энэ жил тавдугаар сарын тавны өдөр таарч байгаа аж. Энэ өдрийг 1686 онд V Кристиан хааны зарлигаар үндэсний баяр болгож байв. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

LISA DONALDS:
THE ONLY TRUSTED AND GUARANTEED RECOVERY EXPERT TODAY (MR MORRIS GRAY) Please everyone should be careful and stop being deceived by all these brokers and account managers, they scammed me over $279,000 of my investment capital, they kept on requesting for extra funds before a withdrawal request can be accepted and processed, in the end, I lost all my money. All efforts to reach out to their customer support desk had declined, I found it very hard to move on. God so kind I followed a broadcast that teaches on how scammed victims can recover their fund, I contacted MORRISGRAY830@GMAIL. COM , the email provided for consultation, I got feedback after some hours and I was asked to provide all legal details concerning my investment, I did exactly what they instructed me to do without delay, to my greatest surprise I was able to recover my money back including my profit which my capital generated. I said I will not hold this to myself but share it to the public so that all scammed victims can get their funds back. Contact; MORRISGRAY830@GMAIL,COM...
2023-03-04