ОХУ Донбасс руу илгээхийн тулд Ливанаас хөлсний цэрэг элсүүлж байна

img

Ливаны залуу палестинчуудыг Украинтай хийж буй дайнд оролцуулахын тулд Оросын тал хөлсний цэргээр элсүүлэхээр ажиллаж байгаа талаар  The Media Line мэдээлжээ.

 

Залуусыг хөлсний цэргээр элсүүлж байгаа гэх мэдээллийг Ливаны Засгийн газар дахь нэрээ нууцалсан эх сурвалжаас авсан байна. Эх сурвалжийн өгсөн мэдээллээр, ОХУ-ын Зэвсэгт хүчний эгнээнд элсвэл сард 350 доллар өгнө гэж палестинчуудад амлаж байгаа аж. Харин Сирийн элитийн тасгуудаас цэрэг элсүүлэн, бүлэг байгуулсан бөгөөд тэднийг Донбасс руу илгээхээр бэлтгэж байгаа гэнэ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, оросууд элсүүлсэн цэргүүдийн ихэнх нь 1969 оноос хойш төрсөн хүмүүс байгаа аж. Тэд Ливанд зохих бүртэлд хамрагдаагүй тул хөлсний цэргээр өөр орон руу явуулахад хялбар байгаа гэнэ.

 

Эрчүүдийг хөлсний цэргээр элсүүлэх ажлыг Ливан дахь Палестины Элчин сайдын яамтай холбоотой идэвхтнүүд гүйцэтгэж байгаа гэж Ливаны Засгийн газар дахь эх сурвалж өгүүлжээ. 

 

Оросуудын элсүүлсэн палестинчуудын ихэнх нь Ливан дахь Палестины дүрвэгчдийн томоохон хуаран болох Эйн-аль-Халвад амьдардаг юм байна. Хөлсний цэргээр элсэж, Украин руу дайтахаар явахыг зөвшөөрсөн эрчүүд сар тутам хөлс авахын зэрэгцээ ар гэрийнхэндээ нөхөн төлбөр авсан гэнэ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

LISA DONALDS:
THE ONLY TRUSTED AND GUARANTEED RECOVERY EXPERT TODAY (MR MORRIS GRAY) Please everyone should be careful and stop being deceived by all these brokers and account managers, they scammed me over $279,000 of my investment capital, they kept on requesting for extra funds before a withdrawal request can be accepted and processed, in the end, I lost all my money. All efforts to reach out to their customer support desk had declined, I found it very hard to move on. God so kind I followed a broadcast that teaches on how scammed victims can recover their fund, I contacted MORRISGRAY830@GMAIL. COM , the email provided for consultation, I got feedback after some hours and I was asked to provide all legal details concerning my investment, I did exactly what they instructed me to do without delay, to my greatest surprise I was able to recover my money back including my profit which my capital generated. I said I will not hold this to myself but share it to the public so that all scammed victims can get their funds back. Contact; MORRISGRAY830@GMAIL,COM...
2023-03-04
ццу:
Одоо тэгээд би яах уу гэдэг шиг ийм дэмий мэдээлэл битгий тавьж бай л даа. Бэлэн мэдээлэл аваа л хуулаад тавихын.
2023-03-01