Орос дахь Худалдааны төлөөлөгчийн газраа татан буулгах тогтоолыг Казахстаны Засгийн газар гаргажээ. Холбогдох шийдвэрийг тус улсын эрх зүйн баримт бичгийн албан ёсны сайтад нийтэлсэн байна.
"Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар тогтоох нь: ОХУ дахь Бүгд Найрамдах Казахстан Улсын Худалдааны төлөөлөгчийн газрыг татан буулгах" хэмээн баримт бичигт өгүүлсэн байна.
Энд дуулгахад, Орос, Казахстан улс төлөөлөгчийн газруудыг байгуулах тухай хэлэлцээрийг 1992 оны есдүгээр сард байгуулж, 2012 онд хэлэлцээрийг соёрхон баталж байлаа. Казахстаны Худалдааны төлөөлөгчийн газар 2009 онд Москвад нээгдэж байв. Казахстан Худалдааны төлөөлөгчийн газраа хаахаар төлөвлөж байгаа талаарх мэдээлэл энэ сарын хээр гарч байлаа. Ийм шийдвэр гаргах болсон нь тус улсын төрийн байгууллагуудын ажлыг идэвхжүүлэхтэй холбоотой гэж Казахстаны эрх баригчид тайлбарлаж байсан юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |