ОХУ-ын Зэвсэгт хүчний тусгайгийнхан Украинд камиказе дрон бүхий шинэ тагнуул, цохилтын систем ашиглаж байгаа талаар Оросын "РИА Новости" холбогдох эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр дамжуулжээ.
Агентлагт мэдээлэл өгсөн эх сурвалжийн өгүүлснээр, камиказе дрон нь устгах бай руу хүрэх маршрутаа автоматаар сонгодог гэнэ. Түүнчлэн хоёр төрлийн дрон ашиглаж байгаа бөгөөд эдгээрийг "Украины байршлуудад, тэр дундаа хотын нөхцөлд дайралт хийхэд" ашиглаж байгаа аж.
Эх сурвалжийн онцолсноор, дайчдын дуулганд байрлуулсан камер болон дроны камерын тусламжтайгаар сөргөлдөгчийн байршлын талаарх мэдээллийг цуглуулдаг юм байна. Энэ мэдээлэл дээр тулгуурлан нейро сүлжээ байршлуудыг тэмдэглэж, сөргөлдөгчийн галын цэгийг тодорхойлсон байршлын хялбаршуулсан загварчлалыг гаргаж ирдэг гэнэ. Улмаар планшетаас команд өгснөөр камиказе дрон сонгосон бай руугаа очиж, цохилт өгдөг аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |