Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Орост Немцовын дурсгалыг хүндэтгэх арга хэмжээний үеэр олон хүн саатуулагджээ
2023-02-28

Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний дэглэмийг эсэргүүцдэг байсан улс төрч Борис Немцов одоогоос найман жилийн өмнө, 2015 оны хоёрдугаар сарын 27-ны үдэш Москва хотод бусдын гарт амиа алдсан юм. Түүний дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ даваа гарагт Оросын олон хотод болж өнгөрчээ. 

 

"Эрх чөлөө" радиогийн мэдээлснээр, Немцов амиа алдсан гүүрэн дээр жил бүр иргэд цэцэг тавьж, дурсгалыг хүндэтгэдэг болсон байна. Улмаар даваа гарагт ч мөн энэ газарт цэцэг, лаа авчирж тавьжээ. Казань, Пермь, Екатеринбург, Новосибирск хотуудад ч Немцовын дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ зохион байгуулсан байна. Энэ үеэр дайн эсэргүүцсэн зураг хуудас барьсан хэд хэдэн хүн саатуулагдсан талаар Сота мэдээлжээ. 

 

Иргэд Немцовын дурсгалыг хүндэтгэхийн зэрэгцээ улс төрийн хэлмэгдүүлэлтийг эсэргүүцсэн цуглаан ч болсон байна. Тодруулбал, Барнаул хотын захиргаа зөвшөөрснөөр "Яблоко" намынхан Эрх чөлөний талбай дээр улс төрийн хэлмэгдүүлэлтийн хохирогчдын хөшөөний урд жагсаал зохион байгуулжээ. 

 

Энд дуулгахад, Оросын улс төрч Борис Немцов 2015 оны хоёрдугаар сарын 27-ны үдэш Кремлээс зуугаад метрийн зайтай гүүрэн дээр явж байх үедээ бусдын гарт амиа алдсан юм. Энэ хэрэгт Чеченийн хүчний байгууллагуудын офицер зэрэг таван хүнийг гэм буруутай хэмээн шүүх үзэж, олон жилийн хорих ял оноосон юм. Гардан гүйцэтгэсэн хүмүүс ял авсан ч захиалагч нь өнөө хэр тодорхойгүй байгаа. Немцовын хамтран зүтгэгчид мөрдөн шалгалтын явцыг шүүмжилж, Чечень эсвэл Оросын удирдлага Немцовын үхэлд буруутай хэмээн үздэг. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Дорж:
Оросууд "Путинийг өрсөлдөгчөө нухсан" гэдэг юм билээ
2023-02-28