Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Apple Орост 12 сая долларын торгууль төлжээ
2023-02-28

Америкийн Apple корпораци гар утасны апликейшний зах зээл дээр давамгайлагч байр сууриа хэтрүүлэн ашигласан хэргээр Орост 906 сая рубль буюу 12,12 сая ам.долларын торгууль төлжээ.

 

"Америкийн дуу хоолой" радиогийн мэдээлснээр, AppStore дээр Kaspersky safe Kids программаа байршуулж чадаагүй "Лаборатория Касперского" компани гомдол гаргаснаар 2019 онд Apple корпорацид холбогдуулан монополийн эсрэг хэргийг нээсэн байна. Энэ онд гэхэд л Оросын эрх баригчид Америкийн компанийн эсрэг асар их торгууль тавьж байгаа хоёр дахь тохиолдол нь 12 сая долларын торгууль төлөх шийдвэр аж. Өмнө нь, нэгдүгээр сарын 17-ны өдөр "Оросын боловсруулагчдыг Apple -ийн төлбөрт үйлчилгээг ашиглахыг шахсан" гэх хэргээр 17 сая доллараар торгож байжээ. 

 

Энд дуулгахад, Украинд дайн эхэлснээс хойш 2022 оны гуравдугаар сард Apple корпораци Орос дахь бүтээгдэхүүний албан ёсны худалдааг зогсоосон юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
оркстанаас гарсан бол төлөх ямар ч хэрэг байхгүй
2023-02-28