Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Украин Оросын нутаг руу дроноор довтлов
2023-03-01

Энэ долоо хоногийн эхээр Оросын хэд хэдэн муж руу дроноор довтолсон тохиолдол олонтаа гарсан нь Орос улс Украин руу түрэмгийлж эхэлснээс хойш энэ төрлийн хамгийн том халдлага болсон талаар ВВС мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, даваа гарагт Белгород хотод гурван дрон унасан эсвэл устгасан, харин өөр нэг дрон Брянск мужид унасан байна. Мөн өдрийн шөнө Туапсе хот дахь газрын тосны баазад дроноор цохилт өгсний улмаас дэлбэрэлт, галт түймэр болсон бол өөр нэгэн дрон Адыгеяд унажээ. Цаашлаад, мягмар гарагийн өглөө Москва мужийн Коломенск дахь хий шахуургын станцаас холгүйхэн өөр нэг дрон унасан талаарх мэдээллийг Оросын хэвлэлүүд дамжулсан байна. 

 

Үүний дараа, мягмар гарагт үл танигдах нисдэг биет илэрсний дараа Ленинград мужийн агаарын орон зайг хаасан талаарх мэдээлэл гарсан. Цэргийн алба хаагчид Оросын агаарын хилийг нэвтрэх оролдлогыг илэрхийлдэг "Ковер" дохиог "Агаарын хөдөлгөөний зохион байгуулалтын нэгдсэн систем" рүү дамжуулсан гэж Фонтанка зэрэг эх сурвалжууд мэдээлжээ. Ийм дохио өгсний дараа иргэний агаарын тээврийн бүхий л онгоц нэн даруй тус бүсээс гарах эсвэл газардах ёстой байдаг аж. 

 

Ийнхүү Ленинград мужийн агаарын орон зайг хаасан нь "Баруун цэргийн тойргийн агаараас эсэргүүцэн хамгаалах хүчний бэлтгэл хийх зорилготой, жижүүрийн сөнөөгч онгоцууд хил зөрчсөн биетийг амдах бэлтгэл хийсэн" гэж Оросын Батлан хамгаалах яам тайлбарласныг Коммерсант агентлаг дамжуулсан байна. Харин агаарын орон зайг хаахаас өмнө ямар нэг объект байсан эсэх талаарх тодорхой мэдээлэл гараагүй байгаа юм.

 

Дроны довтолгоотой холбоотой эдгээр үйл явдлын талаар Украины тал ямар нэг тайлбар хийгээгүй. Гэхдээ Украинд дайн дэгдээд жил гаруйн хугацаа өнгөрсөн, энэ хугацаанд Украины тал Оросын эсрэг төрөл бүрийн дрон ашиглаж байсан зэргээс үзвэл энэ долоо хоногт Оросын нутгуудад өгсөн дроны цохилтын ард Украины Зэвсэгт хүчин байгаа гэж үзэх үндэслэл бий.

 

Түүнчлэн, 2022 оны 12 дугаар сарын эхээр Оросын Саратов болон Рязан мужууд дахь хэд хэдэн нисэх буудлуудад нисэгчгүй нисэх аппаратаар цохилт өгч байлаа. Тухайн үед энэ цохилтод Оросын Батлан хамгаалах яам Украиныг буруутгаж, украинчууд Зөвлөлтийн үеийн хуучин тагнуулын дронуудыг цохилт өгөх дрон болгон өөрчлөн ашигласан хэмээн мэдэгдэж байв. Украины талаас Саратов, Рязан дахь байд хүрэх цорын ганц нисэх аппарат нь Ту-141 бөгөөд энэ аппарат Украины зэвсгийн нөөцөд байдаг аж. 

 

Бэлтгэж, төлөвлөсөн цохилт

 

ВВС агентлагийн онцолсноор, энэ удаагийн цохилт нь өмнөх довтолгоонуудаас ялгарах хэд хэдэн онцлогтой байсан гэнэ.

 

Тодруулбал, анх удаа дрон Москва орчимд хүрсэн. Энэ нь засгийн газрын барилгууд, дэд бүтцийн чухал объектууд байдаг Москва хот ч цохилтод өртөх аюултай гэдгийг харуулсан явдал болсон байна. 

 

Москва орчимд дрон хүрсэн нь Москва хот болон тус мужийн оршин суугчдад сэтгэлзүйн нөлөө үзүүлнэ, дайн болж буй нутгаас хэдэн зуун километрийн алсад байх Оросын нийслэлийнхэн саяхныг хүртэл дайныг огт мэдрэхгүй амьдарч байсан гэж ажиглагчид онцолжээ. Гэхдээ, нэгдүгээр сарын сүүлээр Москва хотын хэд хэдэн барилгын дээвэр дээр агаараас эсэргүүцэн хамгаалах систем байршуулсан талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр гарч, хүмүүс үүнийг болзошгүй аюулын илэрхийлэл хэмээн үзэж байв. Харин энэ долоо хоногт дрон Москва мужид тулж ирснээр Оросын нийслэл цохилтод өртөх аюул бодитой болж байгаа юм. 

 

ВВС агентлагийн тоймчдын онцолсноор, өөр нэг чухал нөхцөл нь хэд хэдэн цохилтыг ердөө хэдхэн цагийн цайтай өгсөн явдал аж. Агаараас эсэргүүцэн хамгаалах систем нь сайтар хөгжсөн орны хувьд ч өөр өөр чиглэлээс ирсэн цохилтыг амдан устгахад хүндрэлтэй байдгийг шинжээчид онцолжээ. 

 

Дроноор довтолсны дараа мягмар гарагийн өглөө Оросын орон нутгийн радиостанц болон телевизийн сувгуудаар агаарын түгшүүрийн мэдээллийг дамжуулсан байна. Түгшүүрийг дамжуулахдаа "пуужингийн цохилт" хэмээн мэдээлж, хүмүүсийг нэн даруй нуувчинд орохыг зөвлөжээ. Харин Оросын Онцгой байдлын яам ийнхүү түгшүүр зарласныг хакерууд зарлан мэдээлэх системийг эвдсэнтэй холбоотой хэмээн тайлбарласан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Өөдөө хаясан чулуу ивануудын толгой дээр
2023-03-01
Oros oron yalna aa
2023-03-01