Даваа гарагт Беларусийн нийслэл Минск хотод тус улсын сөрөг хүчний Хяналтын зөвлөлийн гишүүдийн хэргийг шүүх хурал болж, гишүүдэд ял оноожээ. Энэ талаар Интерфакс мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, энэ шүүх хурлаар Беларусийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Светлана Тихановскаяд 15 жилийн хорих ялыг эчнээгээр олгосон байна. Түүнчлэн сөрөг хүчний зөвлөлийн хэд хэдэн удирдагчийг эчнээ шүүж, ял оноожээ. Тэднийг үндсэн хуулийн бус замаар эрх мэдлийг гартаа авах зорилгоор үгсэн хуйвалдсан хэмээн буруутгасан аж.
Энд дуулгахад, Тихановская 2020 онд Беларусийн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байв. Тэрбээр 10 гаруй хувийн санал авч, хоёрдугаарт бичигдсэн гэж Беларусийн Сонгуулийн хороо мэдэгдэж байв. Харин энэ сонгуульд 1994 оноос хойш Беларусийг удирдаж буй Алексей Лукашенко ялалт байгуулсан юм. Түүнийг 80 гаруй хувийн саналаар ялсан гэж Сонгуулийн хороо мэдээлж байлаа. Харин сөрөг хүчнийхэн энэ сонгуулийг луйвардсан гэж үзэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулснаар Беларусь даяар өргөжиж, хагас жилийн туршид энэ улсад эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |