Латвийн парламент тус улсад явагдах сонгуулийн кампанит ажилд гагцхүү төрийн хэлийг ашиглах тухай заасан нэмэлт өөрчлөлтийг сонгуулийн өмнөх сурталчилгааны тухай хуульд оруулжээ. Энэ талаар Евроньюс мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Латвид өргөн ашиглагддаг орос хэл дээр сурталчилгаа явуулахыг хориглосон байна. Сурталчилгаанд орос хэл ашиглахгүй байх санал таван жилийн өмнө гарсан ч чухамхүү өнөөдөр буюу Орос Украины эсрэг дайн өдүүлж буй үед ийм хориг тавьжээ.
Түүнчлэн ирэх есдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн орос хэлтэй сургуулиудад орос хэлний хичээлийг багасгах, 2030 он гэхэд сургалтын бүхий л хөтөлбөрийг латви хэл дээр явуулах шийдвэр гаргасан байна.
Энд дуулгахад, Латвийн хүн амын 25 хувь нь оросууд, 37 хувь нь орос хэлийг төрөлх хэл гэж үздэг аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |