Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Бригадын генерал Г.Болор АНУ-ын IWOS шагналын эзэн болжээ
2023-03-07

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен болон Тэргүүн хатагтай Жилл Байден нар Цагаан ордонд жил бүр болдог 17 дахь удаагийн Олон улсын эмэгтэйчүүдийн хатан зоригийн (IWOC-International Women of Courage Award) шагнал гардуулах ёслолыг гуравдугаар сарын наймны лхагва гарагт зохион байгуулах талаар Төрийн департаментын албан ёсны цахим хуудас дээр мэдээлжээ.

 

“IWOC” -2023 шагналыг дэлхийн өнцөг булан бүрээс шалгарсан, "нийгмийн гэрэлт ирээдүй”-г цогцлоохын төлөө ажиллаж буй 11 эмэгтэйд олгоно гэж мэдээлэлд өгүүлсэн байна. Шагнал гардуулах ёслолд хүмүүс зөвхөн урилгаар оролцох бөгөөд Цагаан ордны албан ёсны хуудас болон хэвлэл мэдээллээр шууд дамжуулан үзүүлэх аж. 

 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга олгодог IWOS шагналыг 2007 оноос гардуулж эхэлснээс хойш дэлхийн 80 гаруй орны 180 эмэгтэй шагналын эзэн болжээ. Энэ шагналыг 2023 онд хүртэх 11 эмэгтэйн дунд Монгол Улсын анхны эмэгтэй генерал Г.Болор багтсан байна. 

 

Бригадын генерал Г.Болор нь Зэвсэгт хүчинд 30 орчим жил ажиллаж, эх орныхоо төлөө зүтгэхдээ бусад эмэгтэйчүүдэд үлгэрлэн манлайлж, олон чиглэлд үүд хаалгыг нээж, Монгол Улсын Цэргийн их сургуулийн анхны эмэгтэй сонсогчоос эхлээд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд томилогдсон анхны эмэгтэй штабын офицер, Нью Йорк дахь НҮБ-ын төв штабт ажилласан анхны Монгол офицер, түүнчлэн Монгол Улсын анхны эмэгтэй Генерал цолтон болсон юм. Тэрбээр НҮБ-ын Энхийг сахиулах олон ажиллагаанд оролцож, эх орон, цэргийн дээд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа амжилттай гүйцэтгэн, энх тайван, шударга ёс, хүний эрх, жендерийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүд, охидын эрх үүргийг нэмэгдүүлэх чиглэлээр тууштай ажиллаж ирсэн. 

 

Г.Бямбасүрэн


 

 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
bayar hyrgie.baharhaj bna.ervvl enhiig hysie
2023-03-07