Жорж Клуни Бэтмэний дүр бүтээж магадгүй

img

Холливудын нэрт жүжигчин, өдгөө 61 настай Жорж Клуни "Флэш" кинонд тоглож магадгүй талаар The Weekly Planet подкастын хөтлөгчид мэдээлжээ. 

 

Хөтлөгчийн өгүүлснээр, шинэ төсөлд Жорж Клуни Бэтмэний дүр бүтээж магадгүй гэнэ. Өмнө нь "Флэш" киноны трейлер цацагдсан бөгөөд шинэ кинонд Эзра Миллер Барри Аллены дүрд дахин тоглох бол Майкл Китон болон Бен Афлек нарыг Бэтмэнүүдээр дүрсэлсэн байв.

 

Түүнчлэн Флэш киноны шинэ хэсэгт Генри Кавилл Супермэнд тоглосон 2013 оны "Ган хүн" киноны хэсгүүдийг үзүүлж байсан юм. Флэш киноны шинэ ангид гол баатар нь хэдэн жилийн өмнө бусдын гарт амиа алдсан ээжийгээ аврахын тулд цаг хугацааны эргүүлгийг өөрчлөхөөр супер хүчээ ашиглахаар зэхэж, харин энэ нь бүх зүйлийг муу тал руу нь эргүүлдэг тухай гарах аж. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хөгшин өвөөг хэн үзэх юм бэ
2023-03-09
Alaina:
Getting Back Lost, Hacked or Stolen Cryptos Hello everyone it's Lady Alaina, Did you get scammed? or lost your BTC to fake online investment and in need of a hacker? RECOVERY MASTERS are the right person to contact. (Recoverymasters@email.cz) They offer practically every hack, spy, cracking, recovery, bugging services and so much more. At first I wasn’t too sure they would be able to help. I paid for just the software needed for the job. and after 3 hours the result came as a surprise to my mailbox. I was very impressed. whatspp: +1(551) 202-23-35 )
2023-03-07