Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
"Орос хууль"-ийг эсэргүүцэн Гүржид зохион байгуулсан жагсаалыг хүч хэрэглэн тараажээ
2023-03-09

Лхагва гарагийн үдэш Гүржийн нийслэл Тбилиси хотын төвд нөхцөл байдал хурцаджээ. Энэ хотод Гүржийн парламент дэмжсэн "гадаадын агентын тухай" хуулийн эсрэг олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилсэн юм. 

ВВС агентлагийн мэдээлснээр, олон мянган хүнийг хамарсан жагсаал харьцангуй тайван өрнөж байсан ч жагсагчдын нэг хэсэг нь  парламентын барилгыг бүсэлж эхлэх үеэр буюу үдшийн 23:00 цагийн үеэс нөхцөл байдал хурцдаж эхэлжээ. Эсэргүүцэгчид парламентын байрны цонхыг хагалах гэж оролдон, харин цагдаа болон тусгайгийнхан усан буу, гэрэлт дуут гранат болон нулимс асгаруулагч хий ашиглаж байгааг харуулсан дүрс бичлэгүүд олон нийтийн сүлжээгээр тархсан байна. Эсэргүүцлийн арга хэмжээ хүчирхийллийн шинжтэй болсон тул ийм арга хэмжээ авсан гэж Гүржийн эрх баригчид мэдэгджээ.

Эсэргүүцэгчдийн эсрэг нулимс асгаруулагч, гранат зэргийг хэрэглэсний дараа парламентын өмнөх талбай болон ойр орчмын гудамжуудаас жагсаалд оролцогчдыг тусгайгийнхан шахан хөөж эхэлсэн аж. Нийслэлийн төв хэсэгт тусгай болон цагдаагийнхан маш олуулаа байсан гэж гэрчүүд өгүүлжээ. Ингээд шөнө дундаас хойш жагсаалыг бүрэн тарааж, тусгайгийнхан Парламентын эсрэг талын талбайг эзлэсэн байна.

Сөрөг хүчний шаардлага 

Гадаадын агентын тухай гэгдэх хуулийг эсэргүүцэж буй сөрөг хүчний зохион байгуулсан жагсаалд гуравдугаар сарын наймны өдөр олон мянган хүн оролцсон талаар DW агентлаг мэдээлжээ. Жагсаалд оролцогчид хуулийн төслийг парламентаас эргүүлэн татах, гуравдугаар сарын долооны өдөр эсэргүүцлийн арга хэмжээний үеэр саатуулагдсан жагсагчдыг суллах гэсэн хоёр шаардлага тавьж байгаа аж. 

Энэ хоёр шаардлагыг биелүүлэхэд ердөө нэг цагийн хугацаа өгчээ. Нэг цагийн дотор тавьсан шаардлагыг нь биелүүлэхгүй бол "өөр арга хэмжээ авна" хэмээн мэдэгдсэн байна. Ингээд парламентын ордныг бүслэн, зарим жагсагчид бамбар асаан барьж, барилгын хашааны хаалгыг эвдэхийг оролджээ. Мөн барилгын нэгдүгээр давхрын хэд хэдэн цонхыг хагалсны улмаас цагдаагийнхан эсэргүүцэгчдийг намжаахаар нулимс асгаруулагч хий зэргийг ашигласан аж.

Хэдийгээр гуравдугаар сарын наймны жагсаалыг хүчээр тараасан ч сөрөг хүчнийхэн өдөр бүр жагсана гэж "Үндэсний нэгдмэл хөдөлгөөн" сөрөг хүчний намын дарга Леван  Хабеишвили мэдэгдээд, гадаадын агентын тухай хуулийг хэвлэсэн цаас гарагж ирэн олны өмнө шатаажээ.

Маргаантай хуулийн төсөл

Гүржид эсэргүүцэл дагуулсан "гадаадын агентын тухай" хуулийн төслийн албан ёсны нэр нь "Гадаадын нөлөөллийн ил тод байдлын тухай" юм. Энэ хуулийн төсөлд тусгаснаар, хилийн чанадаас санхүүждэг аливаа байгууллагыг "гадаадын агент" гэж бүртгэлд оруулах аж. Төсвийнх нь тавны нэгийг гадаадын санхүүжилт эзлэдэг байгууллагууд ч ийм бүртгэлд бүртгүүлэх ёстой гэнэ. Ийнхүү бүртгүүлэхгүй бол асар өндөр торгууль оноохоор заажээ. 

Гүржийн эрх баригч "Гүржийн мөрөөдөл" нам Аугаа хямралын үеийн Америкийн хуулиас жишиг аван хуулийн төслийг боловсруулсан хэмээн мэдэгдэж байгаа бол Гүржийн Ерөнхийлөгч болон сөрөг хүчнийхэн энэ хуулийг сөрөг хүчнийхэн, өөрөөр сэтгэгчдийг дарахын тулд Кремль ашигладаг Оросын хуультай ижил хэмээн буруутгаж байгаа юм. Энэ хуулийг батлавал Гүрж авторитаризм руу орж, Европтой нягт хамтын ажиллагаатай болох найдлага нь талаар болно гэж хуулийн төслийг эсэргүүцэгчид үзэж байгаа аж.

Гүржид үүссэн энэ нөхцөл байдалтай холбоотойгоор гадаад орны тэргүүнүүд ч байр сууриа илэрхийлсээр байна. Европарламентын 15 гишүүн Гүржид батлагдах гэж буй хуультай холбоотойгоор санаа зовниж байгаагаа илэрхийлсэн хамтын мэдэгдэл гаргасан бол Балтийн орнууд Гүржийн элчин сайд нарыг дуудан уулзаж, эсэргүүцлийн жагсаалд оролцогчдын эсрэг хүч хэрэглэн, хүчээр тарааж байгаад эмзэглэж байгаагаа илэрхийлсэн байна. 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Сталингийн улсыг сөнөөх хэрэгтэй гүрж сөнө
2023-03-10
bus nutagt nuluuguu togtookh, controldokhiin tuluu tom gurenuud uheldej baina daa. Europe state hii takhia shig dongodokhoos uur yu ch hiij cahdahguie baina.
2023-03-09
Орос гай гэж энэ дээ
2023-03-09
Mitchelle:
My name is Collins How I got my wife back: Thanks to dr.makinidrmurugu@gmail.com for helping me get my wife back, My name is Collins and I have been married for 10 years. It all started in June, my wife started acting very weird, everything little thing, she gets angry at every little thing and then one day I suggested to her that we should go for counseling to make our marriage work but she bluntly refused and told me she wanted to move out. She finally moved out and I became very sad, I did not know what to do, a friend of mine at work told me of dr.makinidrmurugu@gmail.com and how he helped him when he had problems in his marriage. I wrote to the dr.makinidrmurugu@gmail.com and told him what I have been going through. He told me my wife had another man in her life and he would ensure I get her back. I did all the Prophet told me to do, he told me my wife would be back to me in less than 3days. My wife came home 2 days later, we talked about all that happened, and she said she did not know what got over her. I forgave her and now we are back together. Thanks to dr.makinidrmurugu@gmail.com OR dr.makinidrmurugu@yahoo.com for bringing my wife back. Call/WhatsApp: +90 538 069 4285 Website: https://drmuruguspellhome.net Website: https://drmakinidrmurugu.blogspot.com