Роналду Сири рүү хүмүүнлэгийн ачаатай онгоц илгээж, сири хүүг тоглолтод урьжээ

img

Хоёрдугаар сарын зургааны өдөр Турк, Сирид хүчтэй газар хөдлөлт болсны улмаас олон мянган байшин барилга нурж, 50 мянга гаруй хүн амиа алдсан юм. Энэ байгалийн гамшгийн дараа дэлхийн улс орнууд Турк рүү тусламж илгээсээр байгаа бол хоригт орсон Сири рүү тусламж хүргэхэд хүндрэлтэй байгаа талаарх мэдээлэл гарсаар байна. Гэсэн ч Сирийн зарим замыг нээж, хүмүүнлэгийн тусламж хүргэх боломжтой болсноор сиричүүдэд туслах хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа аж. Тэдний нэг нь дэлхийн хөлбөмбөгийн од Криштиану Роналду юм. 

 

Өдгөө Саудын Арабын "Аль-Наср" клубт тоглох болсон Криштиану Роналду Сирид газар хөдлөлтийн улмаас хохирсон хүмүүст туслахаар хүмүүнлэгийн тусламж бүхий онгоц илгээсэн талаар Ройтерс мэдээлжээ. Үүний зэрэгцээ тэрбээр Сирийн Набиль Саид гэх хүүг Саудын Арабын аварга шалгаруулах тэмцээний тоглолт үзэхийг урьсан байна. 

 

Сирийн Набиль Саид шүтээнээ харах хүсэлтэй байсан бөгөөд ийнхүү Роналду түүнийг урьснаар нь мөрөөдөл нь биелжээ. Мөн тоглолтын өмнө Роналду хүүтэй уулзсан талаар МИР24 мэдээлсэн байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хайртай шүү.Ронолдо
2023-03-08
Alaina:
Getting Back Lost, Hacked or Stolen Cryptos Hello everyone it's Lady Alaina, Did you get scammed? or lost your BTC to fake online investment and in need of a hacker? RECOVERY MASTERS are the right person to contact. (Recoverymasters@email.cz) They offer practically every hack, spy, cracking, recovery, bugging services and so much more. At first I wasn’t too sure they would be able to help. I paid for just the software needed for the job. and after 3 hours the result came as a surprise to my mailbox. I was very impressed. whatspp: +1(551) 202-23-35 )
2023-03-07
Zochin:
Ийм л хумуус их бгаасай унэхээр мундаг авьяастай залуу шуу дээ амжилт хусье
2023-03-07
Хайртай шүү.Ронолдо