Toyota компани Приус машины шинэчилсэн хувилбарыг танилцуулжээ. PHEV хувилбарыг энэ сарын 15-ны өдрөөс эхлэн худалдаж эхлэх ч 34 мянган доллараас дээш үнээр урьдчилсан захиалга авч эхэлсэн талаар IXBT.com мэдээлсэн байна.
Toyota Prius (PHEV) шинэ хувилбар нь хоёр литрийн дотоод шаталтын бензин хөдөлгүүр, цахилгаан мотор, еCVT вариатор, 13,6 кВт/цаг эзлэхүүнтэй лити-ион батарейтэй аж. Нийт хүчин чадал нь 223 морины хүчтэй, 100 хүртэлх километр цаг хүртэлх хурд авахад 6,7 секунд зарцуулах гэнэ. Мөн дугуйны хэмжээнээс хамаарч 87-105 км зайг цахилгаан мотороороо туулах боломжтой юм байна.
Стандарт горимд түлшний дундаж зарцуулалт 100 километрд 3,3-3,8 литр. Үүний зэрэгцээ машины батарейнаас эрчим хүч аван бусад төхөөрөмжийг ажиллуулах боломжтой бөгөөд энэ нь байгальд зугаалах, эсвэл эрчим хүч тасалдсан үед нэн хэрэгцээтэй гэж шинжээчид онцолжээ.
Тoyota Prius PHEV машины үнэ Японы зах зээл дээр 4,6 сая иен буюу 34 мянган доллараас эхлэх аж.
Г.Бямбасүрэн