Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
3D принтерээр хэвлэсэн анхны пуужинг сансарт илгээхэд бэлэн болжээ
2023-03-09

Америкийн Relativity Spase компанийн бүтээсэн Terran 1 пуужинг Флорида дахь сансрын буудлын хөөрөх хэсэгт байршуулан, хөөргөхөд бэлэн болжээ. Энэ нь 3D принтерээр бүтээсэн, түүхэн дэх анхны пуужин тээвэрлэгч гэж ВВС мэдээлжээ. 

 

Тойрог замын нислэгт гарахаар бэлдэж буй Terran 1 нь 3D принтерээр хэвлэсэн анхны томоохон объект гэж компанийн мэдэгдэлд онцолсон байна. Пуужингийн урт нь 35 метр, жин нь 10 тонн орчим бөгөөд тойрог замын пуужингууд дундаас хамгийн жижиг пуужингуудын нэгд тооцогдож байгаа аж. Энэ пуужин дэлхий орчмын тойрог замд 1250 кг хүртэлх жинтэй ачааг хүргэх чадвартай, нислэг бүрийн өртөг 12 сая доллар болох гэнэ. 

 

Энэ нь бусад энэ төрлийн пуужингуудтай харьцуулахад харьцангуй хэмнэлттэй пуужинд тооцогдож байгаа юм. Харьцуулахад, Фэлкон9 пуужинг хөөргөх бүрт 67 сая доллар зарцуулагддаг аж. Гэхдээ Фэлкон пуужин тойрог замд хүргэх ачаа нь 22 тонн хүрдэг юм байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин