Парисын Дарь эхийн сүмийг сэргээн босгох ажил хурдацтай өрнөж байгаа, 2024 оны эцэс гэхэд сүмд мөргөл үйлдэх хүмүүс болон жуулчдад үүд хаалгаа нээнэ гэж Парисын эрх баригчид мэдэгджээ.
Одоогоос зургаан жилийн тэртээ 2019 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр гал гарч, Парисын Дарь эхийн сүмд ноцтой хохирол учирсан юм. Сүмийн эвдрэлийг засах ажил дууссанаас хоёр жилийн дараа, 2022 онд сүмийг сэргээн засварлах ажлыг эхлүүлжээ.
Францын эрх баригчид XII зууны үеийн сүмийг анх байснаар нь сэргээн босгохын дээр XIX зуунд архитектор Эжен Виолле-ле-Дюкийн төслөөр барьсан 93 метрийн өндөртэй сүмийн оройг ч сэргээн босгохоор болсон байна. Мөн сэргээн босгох явцтай холбоотой үзэсгэлэнг гуравдугаар сарын долооны өдөр нээхээр болжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |