Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Кадыров алдагдсан морио 10 сая доллараар үнэлжээ
2023-03-09

ОХУ-ын Чеченийн тэргүүн Рамзан Кадыров барууны хоригт орж, улмаар Чех улс энэ хоригт нэгдсэний улмаас тус улсад Кадыровын өмч хөрөнгийг царцаасан юм. Энэ хөрөнгө дотор Кадыровын Зазу хэмээх азарга байсан бөгөөд саяхан хулгайд алдагджээ. Чехийн хэвлэлүүдээр Зазу азаргыг 18 мянган долларын үнэтэй гэж мэдээлсэн бол Кадыров үүнийг үгүйсгэж , морь нь 10 сая долларын үнэтэй хэмээн мэдэгдсэн байна.

 

"Хэвлэлийнхэн болон Чехийн эрх баригчид 18 мянган долларын үнэтэй гэж мэдээлж. Азаргыг арчлах, хамгаалах хариуцлага хүлээсэн хүмүүс хариуцлагаас зугтах үүднээс үнийг зориуд бууруулж хэлсэн байх. Цэвэр цусны Зазу азарга 10 сая доллараас доошгүй үнэтэй" хэмээн Кадыров мэдэгдсэн байна. 

 

Түүнчлэн хоригт орсон хөрөнгө, тэр дундуу морийг хялбархан хулгайлчихсан гэдэгт ихэд гайхширч байгаагаа тэрбээр илэрхийлжээ.

 

"Манай улсад машинаа гадаа тавиад л хонуулчихдаг. Гэтэл тэнд хоригт орчихсон адууг хэн нэгэн хулгайлаад л, харин хэв журам сахиулагчид нь хэдэн өдрийн дараа мэдэж л байдаг" хэмээн Чеченийн тэргүүн мэдэгдсэн байна.

 

Чехийн Крабчице тосгоны жүчээнээс азарга алдагдсан талаарх мэдээлэл гуравдугаар сарын долооны өдөр л ил болсон юм. Азаргыг гуравдугаар сарын дөрөвний шөнө хулгайлсан байжээ. 2014 онд Крымийг ОХУ-д нэгдсэний дараа Чечений тэргүүний эсрэг тавьсан олон улсын хоригийн хөрөөнд Чех дэх Кадыровын хөрөнгийг царцаахад энэ азарга царцаасан хөрөнгөд багтсан байна. Кадыров энэ морийг 2012 онд Германы жүчээнээс худалдан авсан бөгөөд азарга нийтдээ 36 уралдаанд орж, есөн уралдаанд түрүүлэн, 1,2 сая еврогийн ашиг авчирж байсан гэнэ. Сүүлийн жилүүдэд Зазу азаргыг үржүүлэгт ашиглаж байжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Украинаас хулгайлаад л авчихна биз. Ямар сураагүй биш. Өмнө нь трактор хулгайлаад баригдсан
2023-03-09
Кадыровыг амьд байлгаж байгаад дараа эь оросуудын эсрэг ашиглахад уг нь хэрэгтэй адгийн шаар л даа. Жоохон юм эвгүйгээр эргэхэд л энэ тэнэг Путинийг ална, өөрөө чеченүүддээ алуулна их л сонин юм болно доо уг ньэ
2023-03-09